ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН 30 ГАРУЙ МЯНГАН АЛБАН ХААГЧ, ДХИС-ИЙН БАГШ ОЮУТНУУДЫГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН EF EFEKTA АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА


Өнөөдөр \2026.04.13\ УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Англи улсын “EF EFEKTA” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Др Стефания Жианини, EF EFEKTA боловсролын Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Саранжит Сангар, EF EFEKTA боловсролын группийн Сургалт хариуцсан захирал Др Кристофер МакКормик, Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигжаргал нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Хууль зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн 4000 гаруй оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний төсөлд хамруулж, ойрын хугацаанд эхлүүлэх саналыг УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан албан ёсоор тавилаа.

“Ef Efekta” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Стефания Жианини хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төсөлд салбарын алба хаагчдаа хамруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийллээ.

Efekta нь EF Education First-ийн 60 жилийн туршлагатай, 116 улсын 24 сая гаруй хүнд англи хэл заасан, дэлхийн хамгийн том хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ юм.

Англи хэл бол ДЭЛХИЙН ХЭЛ, дэлхий дээрх 8.3 тэрбум хүнээс 1.5-1.6 тэрбум хүн нь Англи хэлээр ярьж, бичиж, ойлголцдог. Олон улсын судалгаанаас харахад \EF English Proficiency Index-ийн” 2024-2025 оны тайлан\ Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд буюу нийт хүн амын 5-10 хувь нь англиар ярьдаг, дэлхийн 116 орноос 84-р байранд эрэмбэлэгддэг байна.

Тиймээс Монгол улсын нийт хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд EF EFEKTA төсөл үр дүнгээ өгнө гэдгийг талууд уулзалтын үеэр онцолсон юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29