“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн аяныг эхлүүллээ.

Энэхүү нөлөөллийн аяны зохион байгуулалтын талаар өнөөөдөр хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Цахим инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл, НЦУГ-ын цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан зэрэг холбогдох албаныхан оролцлоо.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “НИТХ-аас өнгөрсөн жил хүүхэд залуучуудад чиглэсэн тодорхой ажлууд хийсэн. Ялангуяа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шат дараатай ажлуудыг бодлогоор дэмжиж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн тул энэ жил дахин холбогдох байгууллагуудтай хамтарч улсын хэмжээнд нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Өмнө “365 хоног хайрлая” аяныг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд өдөр бүр үр хүүхдэдээ чанартай цаг гаргах нь эргээд хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо буурахад чухал ач холбогдолтой гэдгийг судалгаагаар харуулсан. Иймд эцэг эх, сургууль, сурагчид, хүүхдийн төлөө байгууллагууд, төрийн байгууллагууд хамтарч ажиллахыг уриалж байна” гэв.

Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан “Энэ оны эхний улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Ялангуяа сүүлийн саруудад 16-17 насны хүүхдүүд бие биеэ дээрэлхэх, дарамтлах, эд зүйлийг нь нэхэж айлган сүрдүүлэх, гадуурхах тохиолдлууд их байна” гэлээ.

Усын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгджээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхэд үйлдсэн гэмт 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.

Өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл  бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг байна. Ихэвчлэн хэд хэдэн хүүхдүүд нэгдэж үе тэнгийнхээ сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх,заналхийлэх зорилготойгоор биеэр болон амаар цахим орчинд үйлдэж байгаа юм.

Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учир Цахим инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай дээрх нөлөөллийн улсын хэмжээнд аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, энэ төрлийн шинжтэй цахим группүүпийг хаах, төлөвшил, ур чадварын сургалтуудыг зохион байгуулах юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН 30 ГАРУЙ МЯНГАН АЛБАН ХААГЧ, ДХИС-ИЙН БАГШ ОЮУТНУУ… 1 цагийн өмнө
“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ 18.2 КМ АВТО ЗАМЫГ ЗАСАЖ ШИНЭЧЛЭНЭ 1 цагийн өмнө
ГАНДАНГИЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙТ 160 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ 2 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧЫН ТОО НЭМЭГДЖЭЭ 2 цагийн өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ХОНОГТ ШИЛЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ 2 цагийн өмнө
ГАДААДЫН 235 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭЛГҮЙ БУЦААВ 2 цагийн өмнө
ОРОС УКРАИНЫ ТАЛУУД ОЛЗНЫ ЦЭРГҮҮДЭЭ СОЛИЛЦЛОО 2 цагийн өмнө
ПИКАССОГИЙН АЛДАРТАЙ БҮТЭЭЛИЙГ СУГАЛААГААР ХОЖИХ БОЛОМЖТОЙ 2 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ А… 2 цагийн өмнө
АВТОТЭЭВРИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨӨГҮЙ БОЛ 10 ХУВИЙН ТОРГУУ… 4 цагийн өмнө
АНУ, ИРАНЫ БООМТУУДЫН ОЙРОЛЦООХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА 5 цагийн өмнө
ЖАСТИН БИБЕР “COACHELLA” НААДМЫН ТАЙЗНАА ГАРЧЭЭ 5 цагийн өмнө
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” УРИАТАЙ МЭДЭЭЛЭЛ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ӨНӨӨ… 5 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ПРО… 5 цагийн өмнө
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ЗӨРЧЛИЙГ БҮРЭН АРИЛ… 5 цагийн өмнө
“ОЮУТОЛГОЙ” ХХК 9.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛЖЭЭ 7 цагийн өмнө
ЭМНЭЛГИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА… 7 цагийн өмнө
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО 7 цагийн өмнө
“МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА “ШОУ НЭВТРҮҮЛЭГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 8 цагийн өмнө