Хөшөө төдийхнөөр харахгүй байх хамгийн чухал ажлыг С.Одонтуяа тэргүүтнүүд хийж чадлаа


ЗХУ-д коммунист хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын иргэдэд зориулсан гэрэлт самбар дурсгалын цогцолбор Москва орчмын Коммунарка суурингийн Бутово-д оршдог. Энэ тусгай обьектыг 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болдын зураг төслөөр босгосон билээ. Тэгвэл энэ дурсгалын цогцолборын Улаанбаатар дахь хувилбар нээлтээ хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан нарын хичээл зүтгэлээр ийнхүү ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлд’’ ЗХУ-д хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбар сүндэрлэн босож байна.  

Коммунист харгислал, тоталитар дэглэмийн он жилүүдэд огт хийгээгүй хэрэгт ял тулгагдан хилсээр цөлөгдсөн, амь насаа алдсан Монгол Улсын иргэд, Ерөнхий сайдууд, төрийн зүтгэлтнүүдийн сийлсэн энэхүү дурсгалын самбарын Орос дахь хувилбарыг 2 метр өндөртэй, 50 см өргөн хар өнгийн габро чулуун хавтангуудаар бүтээсэн байдаг.

 Харин төрөлх газар шороон дээр нь босгож байгаа дурсгалын самбарыг сүүн цагаан өнгийн боржин чулуугаар бүтээжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” ХХК монгол хувилбарын гүйцэтгэлийг хийсэн юм.

1930-1940 онд ЗХУ-д хэлмэгдсэн 250 гаруй иргэдийн нэр төрийг сэргээх, цагаатгах, хилс хэрэгт холбогдуулсан архивын материалыг татан авах анхны алхамыг Ерөнхиийлөгч асан П.Очирбат санаачлан улмаар хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргаж байв.

 Үүний дараа хоёр улсын цагаатгалын комисс, прокурор, тагнуул, архивын байгууллагуудын хамтран ажилласнаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мэдээллийг архиваас татан авч, улмаар цагаатгуулсан юм. Коммунист хэлмэгдүүлэлтэд хэдэн арван мянгаар тоологдох монгол үндэс угсаатан болон БНМАУ-ын иргэд нэрвэгдсэн болохыг судлаачид тооцож гаргасан байдаг.

Зөвхөн 1937-1941 онуудад Москва хотод гэхэд 60 гаруй үндэстэн, ястны 32 мянган хүнийг хэлмэгдүүлэн цаазалсны дунд 400 гаруй монгол угсаатан байжээ. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтэнгүүд үндэсний сэхээтнүүд, манлайлагчид багтсан гашуун түүх бий. Коммунарка орчимд байсан коммунист цаазын газарт 11 мянга 400 хүний шарил байгаа хэмээн түүхчид тооцжээ.

‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’ нь ЗХУ-д хэлмэгдсэн 249 монгол хүний ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн гишүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг эх нутагтаа хүндэтгэх, дурсах орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болж байна. Үүгээр зогсохгүй Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр, залуу үеийг соён гэгээрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06