ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИКТЭЙ БОЛСОН БАЙНА


Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн тэжээлийг татан авах, өвлийн улиралд ашиглах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тус аймгийн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан бөгөөд цас, шуурганы үед зам нээх зориулалтын техникээр бүх сумыг бүрэн хангажээ. Энэ онд гарсан шүлхий өвчний голомтуудын хүрээнд тус аймагт тогтоосон 10 сумын 15 голомтоос одоогоор нэг суманд хязгаарлалт үргэлжилж байна.

Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй 38 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 717 зөрчил илрүүлснээс 125-ыг газар дээр нь арилгуулжээ. Илрүүлсэн зөрчилд 11.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 224 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоон, холбогдох албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлсэн талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаярыг тус аймагт ажиллах үеэр   танилцууллаа. Цаашид аймгийн төвийн 19 км автозамын засварын ажил, аймгийн төвийн дулааны станцыг барьж дуусгах, Сайнцагаан сумын Дулааны станцын 2 дугаар хэлхээг барих, 8 сумын Эрүүл мэндийн төвд тоноглогдсон автомашин, Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр, Өлзийт, Дэрэн сумын спорт заалны засвар, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай сумын сургуулийн их засварын ажлуудыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаагаа уламжиллаа. Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар орон нутагт ажиллах бүрдээ тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсоод өнгөрөх бус, долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Дундговь аймагт хөндөгдсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр, орон нутгийн хөгжлийг сааруулж буй гол шалтгаан нь санхүү, хөрөнгө оруулалтын эрх мэдлийн хязгаарлалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, худалдан авах ажиллагааны удаан байдал байгаа учраас хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг илүү хурдан, үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байна.  Шадар сайд мөн гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа бөгөөд улсын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, илүү үр ашигтай удирдах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг тодотголоо. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29