COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 эхэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж байна. Монгол Улсад наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгчид, төр засгийн удирдлагууд, олон улсын байгууллага, бизнесийн салбар, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд болон малчдын төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн хурлаар газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэл, газрын нөхөн сэргээлт, ус, бэлчээр болон хүнсний тогтолцоо зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.

Цөлжилт, гангийн асуудал хамгийн ихээр тулгардаг Африкийн орнууд COP17-д идэвхтэй оролцож байна.Тухайлбал, Намиби улс COP17-д төлөөлөгчдөө илгээж, тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Инди­лени Даниел төлөөлөгчдийг тэргүүлэхээр мэдээлсэн байна.

Мөн Африкийн хөгжлийн банк COP17-д оролцож, Африк тивийн газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж байна.

COP17 нь зөвхөн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт биш юм. Хурлын хүрээнд эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм, залуучууд, малчид, жижиг үйлдвэрлэгчид оролцож, газрын доройтлыг бууруулах бодит шийдлүүдийг хэлэлцэж байна.

 Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Улаанбаатарт хүрэлцэн ирж, дэлхийн газрын доройтол, гангийн асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл бэлтгэж байна. Монгол Улс COP17-ыг эх орондоо зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн менежмент, цөлжилттэй тэмцэх үндэсний арга хэмжээ, газрын нөхөн сэргээлтийн туршлагаа дэлхийн улс орнуудад танилцуулах боломж бүрдэж байна.

Ялангуяа 2026 оныг Бэлчээрийн тал нутаг ба малчдын олон улсын жил болгон зарласантай холбоотойгоор Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн асуудал энэ удаагийн хурлын анхаарлын нэг хэсэг болж байна.

COP17-ын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн турш чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шийдлүүдийг хэлэлцэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 47 минутын өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 2 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 2 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 4 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 4 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 5 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 5 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01