ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаанаар "НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар НИТХ-ын төлөөлөгч, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа танилцуулсан юм. Тэрбээр, Засгийн газрын "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй нийтлэг журмын хэрэгжилтэд хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 721 зөвшөөрөл, бүртгэл байгаагаас 529 нь лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт, 152 нь бүртгэл, 40 нь энгийн  болон тусгай зөвшөөрөл бөгөөд зөвшөөрөл авах үйл явцад олон байгууллагаас ижил төрлийн баримт бичгийг давхар шаарддаг, үйлчилгээний шат дамжлага их хэвээр байна. Тухайлбал, зөвхөн галын аюулгүй байдлын дүгнэлт авахад 45-30 хоног шаарддаг гэв.  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, эдгээр хүндрэл нь НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд туссан зарим зохицуулалттай холбоотой тул уг тогтоолыг хүчингүй болгож, зөвшөөрөл, бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох шинэ эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм. 

Энэхүү шинэчлэл нь  шаардлагагүй, давхардсан 103 бүртгэлийг цуцалж, төрийн үйлчилгээг хөнгөвчлөхөд чиглэсэн. Тиймээс худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах давхардсан баримт бичиг, зөвшөөрлийн шаардлагыг цэгцлэх, үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, үйлчилгээний хугацааг тодорхой болгон төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод, иргэн, аж ахуйн нэгжид ээлтэй байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготойг тайлбарлалаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв. НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул уг шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц байдлаар хэрэгжүүлэх, батлагдсан шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход анхаарахыг хүсэв. НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгох асуудлыг салбарын хууль тогтоомжтой уялдуулах, эрх зүйн зөрчил үүсгэхгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай талаар санал хэлэв. НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул зөвхөн журмаар хязгаарлагдалгүй, өнөөгийн нөхцөлтэй нийцэхээ больсон стандартуудыг шинэчлэх, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг дурдсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, энэхүү тогтоолын төсөл нь зөвхөн иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж, давхардал үүсгэсэн журам, бүртгэлийг цуцлахад чиглэж байгаа бөгөөд цаашид бусад холбогдох журам, захиргааны хэм хэмжээний актуудыг нарийвчлан судалж, үе шаттайгаар шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна гэв. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Засгийн газрын "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд төрийн хүнд суртлыг бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцлов. Хэлэлцүүлгийн төгсгөлд НИТХ-ын дарга Б.Ихбаяр энэхүү шинэчлэлийн гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн ажил, бизнес эрхлэхэд саад болж буй шаардлагагүй зохицуулалтыг цэгцэлж, төрийн хүнд суртлыг бууруулах гэдгийг тэмдэглээд тогтоолын төсөлд санал хураалт явуулав. Санал хураалтын дүнгээр төлөөлөгчдийн олонхын саналаар "НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолын хавсралт нийтлэг журмын 4.1, 5.1-ийг хүчингүй болгох тухай" тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ХЯТАД УЛСЫГ ТАНИН МЭДЭХ" ӨВӨР МОНГОЛЫН XIV СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ… 2 цагийн өмнө
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА 5 цагийн өмнө
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ 5 цагийн өмнө
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ Өчигдөр
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО Өчигдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… Өчигдөр
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 2026/09/18
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 2026/09/18
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 2026/09/18
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 2026/09/18
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 2026/09/18
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 2026/09/18
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 2026/09/18
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/18
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА 2026/09/17