Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, түгээлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, 2026 оны 08 дугаар сарын 01-17-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор нийт 28,869 тонн АИ-92 автобензин орж иржээ. 08 дугаар сарын 16-нд 3,120 тонн АИ-92 автобензинийг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, ШТС-иуд руу түгээлт гарсан. Наймдугаар сарын 17-нд 1,560 тонн АИ-92 автобензин буух өртөөд болох Толгойт, Дархан өртөөдийг чиглэн явж байна. Улаанбаатар хотын 103 ШТС руу 1,475 тонн, орон нутгийн 6 ШТС-руу 75 тонн АИ-92 автобензиний ачилт хийгджээ.