АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж буй Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Хулан эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр Монголын жюү жицүгийн спортын түүхэнд бүсний ангилалгүй насанд хүрэгчдийн ДАШТ-ээс төрсөн анхны аварга болж түүх бүтээжээ.