АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ОЛОН НИЙТИЙН САЙН САЙХНЫ ХӨГЖИЛД ЗАРЦУУЛАХ ХУУЛЬ ТАНИЛЦУУЛЛАА


Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авилгын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах тухай хуулийг танилцууллаа. Ингэхдээ авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авах юм.  Энэ хууль нь хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдэг агуулгатай. Хөрөнгийг хураасны дараа прокурор, мөрдөн шалгах байгууллагаас авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах тухай юм. Шүүхийн шийдвэргүй бол хэний ч хөрөнгөнд халдах эрхгүй. Ингээд холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг авч ажиллана. Ялангуяа албан тушаалтан өөрийн орлогоос давсан хөрөнгөтэй, үүнийгээ нотлож чадахгүй бол шалгах ёстой. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиудад, хууль бус хөрөнгийг хураах, илрүүлэх заалтууд бий. Гэхдээ авлигын хэргээр ял эдэлсэн ч хөрөнгө нь үлддэг. Иймээс прокурор, АТГ-аас гэмт буруутай нь тогтоогдсон ч авлигын хөрөнгө нь байсаар байгааг тогтоож, улсын орлого болгох тухай асуудал юм. Гадны улс оронд мөн авлигын мөнгөөр хөрөнгө худалдаж авсан бол хурааж авна" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 17 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 18 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 23 цагийн өмнө
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30