ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ


Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахын зэрэгцээ аймагт хэрэгжиж буй томоохон эрчим хүчний төслүүдийн явцыг газар дээр нь үзэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох байгууллагуудтай хийсэн уулзалтаар Дундговь аймгийн цахилгаан, дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, салбарт тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд төр, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Мөн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн эрс тэс уур амьсгал, халаалтын бодит хэрэгцээ, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-наас, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15 хүртэл, бусад аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-нээс, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01 хүртэл байхаар мөрдүүлэх шаардлагатай байгааг уламжилж, энэ асуудлыг шийдвэрлэн ажиллах хүсэлтийг Эрчим хүчний сайдад тавилаа.

Түүнчлэн Сайнцагаан сумын 2 дугаар хэлхээний инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын тендерийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хугацаанд нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг мөн уламжилсан юм.

Ажлын хэсэг аймагт хэрэгжиж буй хог хаягдлыг шатааж дулааны эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр-ийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн технологийн шийдэл, эдийн засаг, байгаль орчны ач холбогдлыг өндрөөр үнэлэв. Мөн уг төслийг бүх талаар дэмжиж, үйлдвэрийг богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулах, цаашид бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаа илэрхийллээ.

Мөн ажлын хэсэг Сайнцагаан суманд баригдаж буй 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү төсөл ашиглалтад орсноор Дундговь аймгийн эрчим хүчний найдвартай байдал сайжирч, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, эрчим хүчний дутагдлын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Одоогоор төслийн талбайд 80 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ид үед 400 гаруй ажлын байр шинээр бий болохоор төлөвлөгджээ.

Үүний зэрэгцээ ажлын хэсэг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбар болон БЗӨБЦТС ТӨХК-ийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбар-ын өвөлжилтийн бэлтгэл, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцаж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлээр үүрэг, зөвлөмж өглөө.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Дундговь аймагт хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, инженерийн дэд бүтцийн томоохон төслүүдийг бодлогын түвшинд дэмжих, орон нутгийн эрчим хүчний найдвартай хангамжийг бэхжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон үр дүнтэй айлчлал боллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 10 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 11 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 11 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 11 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 11 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 11 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 11 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06