АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН XI ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД ЭХЭЛЛЭЭ


 "Алсын хараа- 2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах таеквон-догийн XI тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1,283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож байгаа нь 2018 онд манай улсад болсон тэмцээнээс оролцогчдын тоо 2 дахин өсөж,  Монгол Улсын хувьд Олон улсын тэмцээн зохион байгуулах чадавх, нэр хүнд өссөнийг илтгэж байна. Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалд явагдаж байгаа бөгөөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, спортын хүртээмжийг тэлж байгаагаараа онцлог юм. Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквон-догийн холбоодын удирдлагууд хүрэлцэн хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дэмжин зохион байгуулж буй тус арга хэмжээ нь зөвхөн өндөр амжилтын спортыг хөгжүүлэхээс гадна спортын дэд бүтэц, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 9 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 10 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 10 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 10 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 10 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 10 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06