БНСУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАЛУУН ӨДӨР ТОХИОЖЭЭ


БНСУ-ын зүүн өмнөд зүгийн Янсан хотод өнгөрсөн ням гарагт агаарын хэм цельсийн 42.5 хэмд хүрч, тус улсын орчин цагийн түүхэн дэх буюу 1904 оноос цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн халуун өдөр болжээ.  БНСУ-ын эрх баригчид хэт халуун цаг агаар үргэлжилж буй бүс нутгуудын иргэдэд аль болох гадагш гарахгүй байхыг анхааруулаад байна. Янсан хотод сүүлийн 5 өдөр дараалан агаарын хэм 40 хэмийг даваад байгаа бол Дэгү, Бусан зэрэг хотуудад агаарын хэм 30 хэмээс буухгүй байна. Өнгөрсөн ням гарагийн байдлаар эрх баригчид өдөртөө 38 ба түүнээс дээш хэмээр халах төлөвтэй байгаа 20 гаруй байршилд хэт халалтын сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж, БНСУ-ын Цаг уурын алба иргэдийг аль болох гадагш гарахгүй байх, гадаа хийх бүх ажлаа хойшлуулахыг мөн эйр кондишнгүй өрөө  танхимд байх нь аюултай болохыг анхааруулж, аль болох хурдан сэрүүн газар олж орохыг, энэ хугацаанд шингэн сайн уухыг зөвлөжээ. Түүнчлэн Өмнөд Кёнсан мужийн Чанвон хотод агаарын 39.5 хэмд хүрсэнтэй холбоотойгоор БНСУ-ын мэргэжлийн бейсболын лиг тус хотод болох ёстой хоёр ч тоглолтыг цуцлаад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… 11 цагийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… 13 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО 13 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 13 цагийн өмнө
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА Өчигдөр
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… Өчигдөр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… Өчигдөр
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ Өчигдөр
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" Өчигдөр
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02