“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

Admin
1 цагийн өмнө

Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриатай “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тус аяны нээлт аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт болж, 800 гаруй хүүхэд, залуус оролцов.

Энэ жилийн аянаар хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгод ач холбогдол өгөх хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв ашиглахын зэрэгцээ санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна. Өөрөөр хэлбэл, технологийн өгч буй мэдээлэл, зөвлөмжийг өөрийн зорилго, хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан үнэлж, хариуцлагатай шийдвэр гаргах санхүүгийн ур чадварыг төлөвшүүлэхийг зорьж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл оролцлоо.

Аяны нээлтийн үеэр Монголбанк болон Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар гарын үсэг зурж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд хэрэгжүүлэхээр болов. Монголбанк 2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаас хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд иргэдэд нээлттэй, байнгын ажиллагаатай “Санхүүгийн боловсролын төв” байгуулж, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөн Санхүүгийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үе тэнгийн сургагч багш нар болон “Өсвөрийн санхүүчдын клуб”-ын хүүхдүүдтэй уулзан санхүүгийн зөв дадал, хуримтлал болон цаашдын боломжийн талаар ярилцлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… 1 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО 1 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 1 цагийн өмнө
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 23 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 23 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… Өчигдөр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… Өчигдөр
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ Өчигдөр
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" Өчигдөр
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02