026 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг тархины эсүүдийг гэрлийн тусламжтайгаар нарийн удирдах optogenetics технологи болон гэрлээр идэвхждэг ионы сувгийн судалгааг хөгжүүлсэн Karl Deisseroth, Peter Hegemann, Georg Nagel хэмээх гурван эрдэмтэнд олгохоор шийдвэрлэснийг Нобелийн хорооноос албан ёсоор мэдээллээ.
Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэрлийн тусламжтай амьд организмын тархин дахь мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлэх эсвэл унтраах унтраалга маягийн зүйлийг бүтээжээ. Энэхүү технологи нь анагаахын шинжлэх ухааны салбарт томоохон хувьсгал хийсэн бөгөөд дараах чиглэлээр практикт нэвтэрч байна:
· Шизофрени, депресс, аутизм болон Паркинсон зэрэг тархины нарийн сүлжээнээс шалтгаалдаг эмгэгүүдийн шалтгааныг эсийн түвшинд гүнзгий судлах боломж олгосон.
· Торлог бүрхэвчийн эмгэгийн улмаас хараагүй болсон өвчтөнүүдийн харааг хэсэгчлэн сэргээх эмчилгээний суурийг амжилттай тавиад байна.
“Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байна” гэж Нобелийн хороо мэдэгдээд “өдөр бүр шинэ нээлт хийж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том нууцуудын нэг болох бидний гайхамшигт тархи хэрхэн ажилладагийг тайлахад хувь нэмрээ оруулсаар байна” гэж онцолжээ.