“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг уурхайн үйл ажиллагаатай танилцах, ажил мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор “Миний гэр бүл - Миний бахархал” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2026 онд 8 ээлжээр нийт 105 ажилтны 208 гэр бүлийн гишүүн уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ажлын орчин нөхцөлтэй биечлэн танилцлаа.


Гэр бүлийн гишүүд аав, ээж, ах, эгчийнхээ ажлын орчин нөхцөлтэй биечлэн танилцсанаар ажлын онцлогийг ойлгох, гэр бүлдээ төдийгүй улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй уурхайчдаараа бахархдаг.