АРД АЮУШИЙН ГУДАМЖНААС САППОРО ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА


Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон 3.9 километр авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны 10 дугаар сард нээгээд буй. Харин дуусгаж амжаагүй явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг үргэлжлүүлж буй.

Ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр: "Толгойтын авто замыг Ард Аюушийн гудамж буюу 3, 4 дүгээр хороололтой холбосон замын дулааны шугамын холболтын ажлыг наймдугаар сарын 15-нд дуусна. Үүний дараа шугам шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 20-ны дотор 3, 4 дүгээр хорооллын эцсээс Саппоро хүртэлх доод чиглэлийн авто замын хучилтын ажлыг дуусгана. Энэ долоо хоногт Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Авто зам, явган хүний болон дугуйн замын ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байгаа . 11 дүгээр сарын 1-н гэхэд нийслэл хотын 101 километр авто замын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгана.Нүхтийн авто замын хучилтыг есдүгээр сарын 15-нд дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ" гэлээ.

2022-2026 онд хийгдэж байгаа Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын  нийт төсөвт өртөг нь нийслэлийн төсвийн 74.2 тэрбум төгрөг байгаа юм. Зургаан эгнээтэй, долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдсан тус зам нь Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачааллыг 50% хуваалцана гэж албаныхан мэдээлсэн юм. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 17 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 18 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 23 цагийн өмнө
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30