КИЕВ ОРОСЫН WILDBERRIES ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХУУДЫГ БӨМБӨГДСӨӨР БАЙНА

Admin
Өчигдөр

Өнгөрсөн ням гарагт Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Самара мужийн Новосемейкино тосгонд байрлах Wildberries цахим дэлгүүрийн агуулахад дроны цохилт үзүүлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Киев Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries-н агуулахын байрыг өглөө 08:00 цагийн орчимд, ээлж солилцох үеэр бөмбөгдсөн ба дроны цохилтын улмаас агуулахын байр шатжээ. Самара мужийн захирагч Вячеслав Федорищевын мэдээлснээр уг цохилтын улмаас хүний амь үрэгдээгүй аж. Украины зэвсэгт хүчин 6-р сар гарснаас хойш Оросын Wildberries цахим дэлгүүрийн багадаа 16 агуулахад дроны  цохилт үзүүлээд байгаа ба Самара мужид байрлах агуулах Украины дроны халдлагад өртсөн 17 дахь агуулах болоод байна. Wildberries-н агуулахаас гадна Киев ОХУ-ын Саратов мужид байрлах Роснефть компанийн эзэмшлийн  Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр, ОХУ-ын зэвсэгт хүчний  “Энгельс-2” нисэх буудлыг бөмбөгджээ. Он гарснаас хойш Киев Оросын эрчим хүчний дэд бүтцүүд тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлсэн билээ. Өнгөрсөн 7-р сард Украины арми Омск хотод байрлах “Газпром нефть” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт үзүүлснээр дайн эхэлснээс хойш Оросын газрын тос боловсруулах хамгийн том 11 үйлдвэрт бүгдэд нь цохилт үзүүлжээ.Шинжээчдийн үзэж байгаагаар Украины дроны цохилтуудаас болж ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал 30-42 хувиар буураад байгаа ба үүнээс болж ОХУ даяар бензин, түлшний хомсдол үүсэж, Оросын засгийн газар шатахууны экспортын хоригоо 2027 оны 1-р сарын 31 хүртэл сунгаад байгаа юм. Түүнээс гадна тус улс БНХАУ, Казахстан, Беларус зэрэг улсаас шатахуун импортолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 9 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 12 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 12 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 15 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 15 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 15 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01