ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ ОЮУ ТОЛГОЙ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Admin
2 цагийн өмнө

2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо. “Оюу толгой” компанийн санхүүжилтээр баригдсан энэхүү байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүний үр дүнд, 80МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмэлтээр импортлон Өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачаалал буурах юм. Ил хуваарилах байгууламжийн нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлсэн үгэндээ, “Энэхүү байгууламж нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм хэмээн онцоллоо. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, “Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бүх талууддаа талархал илэрхийлье. “Оюу толгой” компани Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж бий болгохоос гадна эрчим хүч, дэд бүтэц зам тээвэр, хүний нөөцийн хөгжил зэрэг олон чиглэлээр бодит хувь нэмэр оруулах ёстой гэж бид үздэг. Иймээс энэхүү байгууламжийг бүтээн байгуулах ажилд манлайлан оролцож, хамтран ажилласандаа баяртай байна” хэмээлээ.

Screenshot 2026-08-03 151703__600x358.jpg

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж, 2025 онд оргил ачааллын үед 1700 МВт хүрсэн бөгөөд цаашид тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна. Ийнхүү дэд бүтэц шинээр байгуулан, нэмэлт эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа нь цахилгааны хязгаарлалт багасаж, нэгдсэн сүлжээ найдвартай, тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй юм. Жишээ дурдахад, нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээ 84.7 МВт байдаг бол Сүхбаатар дүүргийн 55,000 хэрэглэгч нийт 90.4 МВт эрчим хүч хэрэглэдэг байна.

2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан бөгөөд 2023 оны 5 дугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюу толгой” компанид гаргасан. Барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК шалгарч, барилгын ажил 2024 онд эхэлсэн.  Оюу толгойн уурхайн цогцолборт байрлах 220 кВ-ын зургаан оруулгатай, 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох чухал дэд бүтэц юм. Ингэснээр уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд нэг алхмаар урагшиллаа. Мөн тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан нь эрчим хүчний салбарын урт хугацааны хөгжил, тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Screenshot 2026-08-03 151637__600x395.jpg

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төсөл Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп компани болон дотоодын гүйцэтгэгч компаниуд, мэргэшсэн багуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжлээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600,000 гаруй хүн/цагийн хөдөлмөрийг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
КИЕВ ОРОСЫН WILDBERRIES ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХУУДЫГ БӨМБӨГДСӨӨР БАЙН… 1 цагийн өмнө
Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ 5.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРГИЙГ ПРОКУ… 1 цагийн өмнө
БНСУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАЛУУН ӨДӨР ТОХИОЖЭЭ 2 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ ОЮУ ТОЛ… 2 цагийн өмнө
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД БАЙГАА ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ХЭВИЙН БАЙДАЛД ОРТОЛ … 2 цагийн өмнө
АРД АЮУШИЙН ГУДАМЖНААС САППОРО ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ 80 ХУВ… 2 цагийн өмнө
НАЙМДУГААР САРААС ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ МӨРДӨГДӨНӨ 2 цагийн өмнө
COP17 | ГАМШГААС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИ… 2 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН ГУРВАН, ДӨРВӨНИЙ БЭЭЖИН, СӨҮЛ, ТОКИО ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ… Өчигдөр
УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР, Б.ДЭМБЭРЭЛ НАР ХАН ТЭНГЭР ОРГИЛД ГАРЛАА Өчигдөр
ПУТИН: ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ УКРАИН БАРУУН ХЭСГЭЭ АЛДАНА Өчигдөр
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ “ВИЗИЙН БОНД” ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨ ҮРГЭЛЖЛҮҮ… Өчигдөр
ТРИАТЛОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЖЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ӨНӨӨДӨР ШАТАХУУНЫ АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН Ш… Өчигдөр
ҮЕРИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨН ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ БҮСЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ Өчигдөр
ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛ… 2026/07/31
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 15 ЧИГЛЭЛД ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ 2026/07/31
ОХУ-ААС ГАЗРЫН ТОС АВДАГ ОРНУУДАД 100 ХУВИЙН ГААЛИЙН ТАТВАР НОГДУУЛНА … 2026/07/31