ТАТВАРЫН ӨРТЭЙ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ ААН-ҮҮДИЙН ДАНСЫГ БИТҮҮМЖЛЭХГҮЙ

Admin
22 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан тус штабын энэ сарын 3-ны өдрийн анхны хуралдаанаар гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар АҮЭБЯ-ны харьяа агентлаг АМГТГ болон төмөр зам, гааль, цагдаа, онцгой байдал зэрэг холбогдох газрын төлөөллүүд танилцуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

  • Улаанбаатар хотод энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй. Эхний үр дүнд, шатахуун түгээх станцуудын өдрийн борлуулалт хоёр дахин буурч нэг машиныг цэнэглэх хурд нэмэгдсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа.
  • Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх өдрүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн 30-40 хувиар сэргэсэн болохыг Замын цагдаагийн газрын дарга, хурандаа C.Галбадрах мэдээлэв.
  • Шийдвэр хэрэгжиж эхэлснээр шатахууны оочер дараалал 30-40 хувиар буурч нэг машины цэнэглэх хугацаа 3 дахин багасаж хэрэглэгч 3-4 цаг дугаарладаг байсан бол нэг цаг дугаарлаад автобензин авч байна. Дуудлагын төвийн ачаалал 3 дахин буурсан. Нефть импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран мэдээлэв.
  • ОХУ болон БНХАУ-аас импортолж буй шатахууныг шуурхай тээвэрлэж байна. ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензиний ачилтыг тасралтгүй хийж байна. Сүүлийн 5 хоногт 162 вагон ачжээ. Шатахууны хангамж тасралтгүй хийгдэж байна.
  • 2026 оны 08 дугаар сарын 1-4-ний өдрийн хооронд ОХУ-аас нийт 106 вагон АИ-92 автобензин, дизель түлш 232 вагон тээвэрлэсэн болохыг Улаанбаатар төмөр зам “ХНН”-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр мэдээлэв.
  • 2026 оны наймдугаар сарын 1-4-ний өдрийн байдлаар нийт 11 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.
  • Татварын ерөнхий газрын нэгдсэн системд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүртгэлтэй 162 аж ахуйн нэгж байна. Үүнээс татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй байхаар болов.
  • Замын-Үүдийн тээвэрлэлтэд анхаарч тусгайлан шийдвэр гаргахад Зам тээврийн яамтай мэдээллээ нэгтгэж шийдвэрээ танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болголоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 20 цагийн өмнө
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 21 цагийн өмнө
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 21 цагийн өмнө
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ОЛОН НИЙТИЙН САЙН САЙХНЫ ХӨГЖИЛД ЗАРЦУУЛАХ Х… 21 цагийн өмнө
ТАТВАРЫН ӨРТЭЙ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ ААН-ҮҮДИЙН ДАНСЫГ БИТҮҮМЖЛЭХГҮЙ 22 цагийн өмнө
ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 22 цагийн өмнө
ДУУЧИН РИАННА УРГАЦЫН БАЯРТ ЗОРИУЛСАН КАРНАВАЛД ОРОЛЦЖЭЭ 23 цагийн өмнө
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 8 ХУВЬ БОЛГОХ ӨРГӨДӨЛД 14 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ДЭ… 23 цагийн өмнө
Н.УЧРАЛ: БЕНЗИН НИЙЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙГАА ХЭНД Ч НЭЭЛТТЭЙ 23 цагийн өмнө
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН XI ТЭМЦЭЭН МОН… Өчигдөр
АИ-92 АВТОБЕНЗИН 11 ХОНОГ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 18 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА Өчигдөр
Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭРДЭНЭШИШИЙН БАРЬЦ… Өчигдөр
KHARKHORUM 360° ФЕСТИВАЛЬ 8-Р САРЫН 22-23-НД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД Б… Өчигдөр
АНУ ИРАНТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ Өчигдөр
УУРХАЙЧДЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИ… Өчигдөр
ДАРААХ ЕСӨН ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЭГШ, СОНДГОЙ ЗОХИЦУУЛАЛТАД ХАМА… Өчигдөр
“NTUH–HOPE JOINT SYMPOSIUM 2026” ХАМТАРСАН СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН … 2026/08/05
ЗАСАГ | БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ Б… 2026/08/05