Д.МЭНДБАЯР: ОЮУН УХААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ


Нархажид сүмийн үүсгэн байгуулагч Д.Мэндбаяртай шашны боловсрол хийгээд  шинэ элсэлтийнх талаар цөөн хором ярилцлаа. 

-Нархажид сүмийн үүсгэн байгуулагчтай уулзаж байгаагийнх Монголын бурхан шашны хүрээнд Нархажид сүмийн чиглэл, ялгамжийг тодруулах нь зөв байх?

-Бурханы шашин их хөлгөн, бага хөлгөн гэж хоёр байдаг. Их хөлгөн дотор судар тарни, мөн эхийн үндэс, эцгийн үндэсний дамжлагаас тус сүм нь эхийн үндэсний ёсонд хамаарна. 

Цөвүүн цаг гэдэг нь хүмүүний сэтгэл, бие доройтох, орон, цаг, байгаль дэлхийн сав шимийн орших хугацаа буурах үед хүний нас буян барагдаж, нүглийн үйлийн эрхээр жаргал хомсдож, зовлон зүдгүүр нүүрлэдэг. Хүний сэтгэл итгэл, сүжиггүй, нүглээр зонхилох болсноор үргэлжид зовлон, үйлс хийморь гундаж бүтэлгүйтэх, өвчин ороож, нас богиносох мэт үл зохилдох шалтгаан буй болно. Эдгээр үл зохилцох шалтгаанаас аварч амирлуулахын тухайд бурханы аврал, буян мөрт шамдах нь гол шалтгаан болдог учиртай. Чухам энэ үед цөвүүн цагийг даасан таван ялгамжтай бурхан байх бөгөөд Нархажид дагина нь онцгой адистэдтэй хэмээн Номт гурван орноо алдаршжээ.

-Нархажид сүмийн тухайд байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Сүм байгуулахад тууштай итгэл үнэмшил байх хэрэгтэй биз?

-1991 оноос бидний багш нарын айлдвар захиас зөвшөөрлөөр, сүмийн нийт олны хүч зүтгэл, итгэл үнэмшлээр ажилласаар эдүгээг хүрлээ. Монголын бурханы шашны салбарт эмэгтэйчүүдийн сүмийн нэгэн байгууллага болж 32 жилийг үджээ.

-Танайх эмэгтэйчүүдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Боловсон хүчнүүд нь ч эмэгтэйчүүд байгаа нь их сонирхолтой. Ер нь шашны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэр чухал вэ?

-Монголчуудын бурхан шашинтай холбогдсон түүхийг сөхвөл, эмэгтэйчүүдийн сүм байсан бөгөөд VIII дугаар Богдын хатан Дондогдулам Нархажидын сүм байгуулж байжээ. Мөн Зүүн хүрээний орчим гэргийтний сахилтай, хажид, дагинасын хурал байсан байдаг. Ер нь эмэгтэй хүн билэг буюу билгүүний, эрэгтэй хүн аргын талаа голлож байдаг.  Арга, билэг хоёр бүрдэж гэгээрэл бурханы хутгийг олох учиртай. Аливаа ажил үйлсч гэсэн арга, ухаан хосолж байж бүтдэг. Тиймээс шашны салбарт эмэгтэйчүүд орж суралцах, шашны болоод иргэний боловсролоор мэргэжил эзэмшээд ажиллах бүрэн боломжтой. Сахил хийгээд гэргийтний сахил, эсхүл энгийн байдлаар зохих дамжлага зөвшөөрлийг нь аваад энэхүү салбарт суралцаж, ажиллаасай гэж хүсч байна.

Хүмүүний амьдралд гадаад ба дотоод шалтгаан гэж байдаг. Гадаад шалтгаанд мэргэжил, мэдлэг, ажил, албан тушаал зэрэг нөхцлүүд байдаг бол дотоод шалтгаанд бүтэх  үр дагавар, аз хийморь, хувь ерөөл, итгэл сэтгэл гэх мэт шалтаг, шалтгаан нөлөөлнө.  Тэгвэл энэ хоёр шалтгаанд шашин номын адис жинлав, хүч нөлөө заавал байна. Өөрийн болон бусдын тус хэргийг бүтээж буй болгоход шашны энэ талын мэргэжлийг эзэмшвэл нэн тустай. 

Хүмүүн гэдэг хувь заяа зөвхөн нэг удаагийн төрлөөр дуусдаггүй. Урьдын хязгааргүй авсан төрлийн үйл үр, хойшид үргэлжлэх төрлийн тоо хэмжээ нь тодорхойгүй тул шашны боловсролын тухай яагаад бодож, сонголт хийж болохгүй гэж...

Маргааш эсхүл олон жилийн дараах, хойд төрөл хамаагүй гэвэл тэнэг хэрэг болно. Тиймээс бурханы үйлс, зам мөрд шамдах нь адгууснаас ялгарах оюун ухаант хүний мөн чанар билээ. Тэр ч утгаараа бид өнгөрсөн жилүүдэд сүмийн дэргэд сургалт явуулж, боловсон хүчин, хүний нөөцөө бэлдэх, чадавхижуулах ажил хийсээр ирсэн. Энэ жил ч мөн 2022 оны элсэлтээ зарлаж, бүртгэх ажлаа эхлүүлээд байж байна.

-Энэ удаагийн элсэлтээр хэчнээн хүн бүртгэх вэ. Сургалтынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Гуравдахь удаагийн элсэлт бөгөөд энэ сарын 10-наас бүртгэл эхэлнэ. Дүүрэг, хороодоор явж ажиллана. Сургалтын хугацаа дөрвөн жил байдаг. Жил бүр сертифкат олгоно. Зүүн хүрээ коллежийн хамтарсан салбар болоод явах юм. Суралцагчид дөрвөн жил болоод төгсөхөд ажлын байр, орон сууцтай болох нөхцөл бүрдсэн байгаа. Мөн суралцах хугацаандаа цалин зэдтэй. Гүн ухаан, Төвөд хэл, уншлага бясалгал, Англи хэл зэрэг хичээл орно. Төгсөхдөө Хэл шинжээч, Шашин судлаач, Орчуулагчийн мэргэжил эзэмшинэ. 18-25 насны эмэгтэйчүүд хамрагдах бөгөөд 25-аас дээш насны эмэгтэйчүүд бие дааж буюу эчнээгээр суралцах боломжтой. 

-Сургуульд суралцах боломжгүй аль эхсүл төлбөрийн боломжгүй хэрнээ суралцах хүсэлтэй хүмүүс танай сүмд хэр ханддаг вэ?

-Ямар нэг нөхцөл шалтгаанаас улбаалж сургууль завсардсан залуучууд ханддаг. Тэр бүү хэл гэр бүлийн маргаантай, нийгмийн харилцаанаас таагүй мэдрэмж авдаг, бухимдал, стресстэй хүмүүс ч хандаж сургалт авахыг хүсдэг.

Маргааш үхэх байсан ч өнөөдөр суралц гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр боломж бололцоо гарч л байвал суралцсаар байх хэрэгтэй. Манай үүд хаалга хэний ч өмнө нээлттэй. 

-Нууц биш бол танай сүмд итгэл үнэмшлээрээ ирсэн тохиолдолд заавал сахил хүртэх үү?

- Нархажид бурхан бол хүний эх, эгч, хань, дүү шиг байж тусыг бүтээдэг. Манайд Гэцэлмаа сахилтай хүн байж болно. Гэлэн, бармаа равжин буюу завсрын сахилтай хүмүүс ч байж болох юм. Гэргийтний сахил, сахилгүй хар хүн ч ханддаг.

Манайханд шашны талаарх өрөөсгөл ойлголт их байна. Шашин гэхээр л үсээ хусуулж, дээл өмсөөд суучихдаггүй юм шүү дээ. Тийм биш. Угтаа сэтгэлээ засаж, гэгээрэх зан мөрийг л хэлээд байгаа юм. Нөгөө талаараа шашин бол соёл. Хүн бурханы шашинтай холбогдсон цагаас эхлээд буяны зам мөрт орж буян хурааж байдаг. Амгалан жаргалтай байх үндэс суурь нь буян хураах явдал юм. Зовлонгийн шалтгаан нь нүгэл байдаг тул жаргалыг хүсдэг. Зовлонг үл хүсэх хүмүүн хийгээд зургаан зүйл амьтан бүгд адил хүсэлтэй. 

ЭХ СУРВАЛЖ: CHECK.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 2025/12/03
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… 2025/12/02
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ 2025/12/01
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28
“UB DEBATE 2025” ХӨТӨЛБӨР МЭТГЭЛЦЭЭНИЙ УР ЧАДВАРААР ДАМЖУУЛАН СУРАГЧДА… 2025/11/24
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛА… 2025/11/21
"UB Debate 2025" эхэллээ 2025/11/19
А.БАЯР: ӨНӨӨДРИЙН ОЮУТНУУД ИРЭЭДҮЙД ЭХ ОРНОО УДИРДАХ ХҮМҮҮС. ТИЙМЭЭС З… 2025/11/14
ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭ… 2025/11/10
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ хурлаар нийслэлийн 2026 оны газар зохион ба… 2025/11/07
УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2025/10/30
МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА 2025/10/29
МЕНТОРШИП Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 2025/10/29
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН… 2025/10/21
800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА 6 цагийн өмнө
А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВ… 11 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛ… 2025/10/10
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛА… 2025/10/09
Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй 7 цагийн өмнө