МОНГОЛБАНКНЫ 2025 ОНЫ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ


Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт Монгол Улсын 2025 оны эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны үйл ажиллагааны үр дүн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил сайн байсан ч оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц эрчимжиж, 2 дугаар сард 9.6 хувьд хүрсэн. Энэхүү сорилтын эсрэг Монголбанк Мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувьд хүргэсэн. Үүний үр дүнд инфляц аажмаар буурч, оны эцэст улсын хэмжээнд 7.5 хувь болж, Төв банкны зорилтот интервалд орж буурсан ч импортыг хөөрөгдөж буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад валютын нөөцөө хамгаалах шаардлага тулгарсан. Тиймээс оны эхэнд Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулж, өр, орлогын харьцааны (DSTI) дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулж, банкны төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг цаг алдалгүй гаргасан нь үр дүнгээ өгсний дээр гадаад секторын хувьд, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц оны эхнээс 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 4 дүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 7.3 тэрбум ам.долларт хүрч баталгаажаад байгааг онцлов. Түүнчлэн банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1 хувь болон буурч, системийн нийт өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8 хувьтай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байна. Цаашид Төв банкны хараат бус, бие даасан байдлыг Олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн шийдвэрлэж, бодлогын орон зайгаа тэлэх, улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн реформ шаардлагатай. Иймд Монголбанкнаас боловсруулсан 'Төв банкны тухай хууль' болон 'Банкны тухай хууль'-ийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаагаа  Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт мөн хэлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 20 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 20 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 21 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 21 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… Өчигдөр
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16