Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээлээ


Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталснаар 1072 хувьцааг өвлүүлэх зохицуулалт эрх зүйн хувьд нээгдлээ.

 Ингэснээр 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,692 иргэний нэр дээрх 111,294,384 ширхэг хувьцааг үр хүүхэд, ар гэрийнхэнд нь өвлүүлэх боломжтой боллоо.  Дээрх хувьцаануудын ногдол ашиг болох 66 тэрбум 491 сая төгрөг Төрийн сангийн дансанд хадгалагдаж байна. Тус төв Монголын нотариатчидын танхимтай хамтран “ХУР” системээр харилцан мэдээлэл дамжуулах замаар хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх үйл явцыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах гэхчилэн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр болов.

Засгийн газар энэ тогтоолыг баталснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 20 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 20 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 21 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 21 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… Өчигдөр
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16