“Эрдэнэс Монгол” нэгдэл олборлолтоос үйлдвэрлэл рүү шилжих хүний нөөцөө бэлтгэж эхэллээ


Монгол Улсын Засгийн газрын олборлолтоос үйлдвэрлэл рүү шилжих бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл газрын тос боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, нүүрс пиролизын үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хүрээнд шаардлагатай инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэл МУИС, ШУТИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийн хүрээнд талууд уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэх, инженер, техникийн мэргэжилтнүүдийг үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд тулгуурлан сургах, судалгаа, инновац, инженерчлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд инженер, техникийн мэргэжилтнүүдээ өнөөдрөөс бэлтгэх шаардлагатай” гэдгийг онцолж, санамж бичгийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу шуурхай эхлүүлэхийг тэмдэглэлээ. 

Судалгаагаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниудад ойрын гурван жилд 147 нарийн мэргэжлийн 4 мянга орчим инженер, мэргэжилтэн шаардлагатай байгаа бол цаашид үйлдвэр, технологийн паркуудын хүрээнд 10,800 орчим шинэ ажлын байр бий болох төлөвтэй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 20 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 20 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 21 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 21 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… Өчигдөр
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16