Үйлдвэрлэгчид, импортлогчид, худалдааны байгууллагуудын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх-хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон үйлдвэрлэгчид, импортлогчид, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх" аяныг 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд хийгдсэн үйл ажиллагааг дүгнэж, улмаар цаашид анхааран хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор уг хэлэлцүүлгийг МҮХАҮТ, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хэлэлцүүлгийг үеэр хийсэн илтгэлдээ “Хэлэлцүүлгийн үр дүнгээр хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын талаарх саналаа хэлэлцүүлэх, улмаар төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, импортлогчид, худалдааны байгууллагууд, хэрэглэгчдийн тал талын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна” хэмээлээ.

Мөн тэрбээр “Энэхүү аяны хүрээнд зах худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд цуврал байдлаар хяналт шалгалт, зөвлөн туслах ажил хийж, шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн сав боодол, шошгололт бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй аж ахуй эрхлэгчдэд шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласан” гээд “Хэрэглэгчид ч худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг шалгаж шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдан авч хэвших шаардлагатай байна" гэдгийг онцолж байлаа. 

Хэлэлцүүлэгт оролцогчид цаашид бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллахаар болсон бөгөөд ингэснээр хэрэглэгчдийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдэж, бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, орц, найрлагатай холбоотой эргэлзээ, гомдол багасаж, тэр хэмжээгээр бид бизнес эрхлэгчдийгээ шалгах, торгох арга хэмжээ авах шаардлагагүй болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06