Итали улсын нийслэл Ром хотноо 6-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан Гран При тэмцээнд дэлхийн 29 орны 111 шилдэг тамрчин өрсөлдөж, ур чадвар хүч чадлаа сорилоо. Энэхүү тэмцээнд оролцсон манай баг тамирчид амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн -68 кг-ийн жинд Сүхбаатар одонт, МУГТ Г.Болор-Эрдэнэ , эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо.
