ПУТИН: ОХУ АЛТ ОЛБОРЛОЛТООР ХЯТАДЫГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ

Admin
13 цагийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд ОХУ алт олборлолтоороо Хятадыг гүйцэж түрүүлнэ гэж мэдэгдлээ. Тус улс энэ жил 500 тонн алт олборлох хүлээлттэй байна. Ингэснээр алтны хамгийн том үйлдвэрлэгч болж, эдийн засагт том жин дарна гэж үзэж буй аж. ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлагт ОХУ-ын Байгалийн баялгийн сайд Александр Козлов хэлэхдээ ОХУ 2025 онд 480 тонн алт олборлосон гэжээ. ОХУ Украины газар нутагт 2022 онд халдан довтолсноос хойш алтны үйлдвэрлэлийн албан ёсны мэдээллийг нийтлэхээ больсон юм. Дэлхийн алтны зөвлөлийн тооцоолсноор ОХУ 2024 онд 330 орчим тонн алт олборлож, Хятадын дарын хоёрдугаарт жагсжээ. Түүнчлэн хөндлөнгийн шинжилгээний Metals Focus компаний ОХУ-ын 2025 онд олборлосон алтыг 345 тонн гэж тооцоолсон бол ОХУ-ын “Gold and Technologies” сэтгүүл нийт олборлолтын хэмжээг 360 орчим тонн байсан гэж тооцолсон байна. ОХУ-ын Төв банк Украины дайнаас улбаалсан төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нөөцөөсөө 28 орчим тонн алт гаргаж, арилжаалсан бөгөөд дөрөв орчим тэрбум ам.долларыг олжээ. Гэхдээ энэ талаар ОХУ-аас албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01