AI-ИЙН ЗОХИОН БҮТЭЭСЭН “СУПЕР ВАКЦИН"-ЫГ ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ

Admin
11 цагийн өмнө

Кембрижийн их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухаан (AI) ашиглан шинэ төрлийн вакцин бүтээжээ. Тэдний үзэж байгаагаар энэ вакцин нь олон төрлийн вирусээс хамгаалж, ирээдүйд гарч болзошгүй тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Вакцины үндсэн найрлагыг "AI" бүрэн зохион бүтээж, дараа нь хүмүүст туршсан анхны тохиолдол энэ болж байна. Энэхүү вакцин нь бүх төрлийн коронавирусийн эсрэг үйлчлэхээр бүтээгдсэн. Үүнд "Covid-19"-ийн бүх хувилбар, ирээдүйд дэгдэлт үүсгэж болзошгүй амьтдаас илэрсэн холбогдох вирусүүд орж байна. Судалгаа одоогийн байдлаар эхний шатандаа явж байгаа ч судлаачид томуу болон Эбола вирусийн эсрэг ижил зарчмаар вакцин боловсруулах ажлыг мөн эхлүүлээд байна. Вакцин нь хүний дархлааны тогтолцоонд халдварыг таньж, үүнтэй тэмцэх чадварыг бий болгоход тусалдаг. Гэвч зарим вирус маш хурдан мутацид орж чаддаг тул одоо байгаа вакцинуудын үр нөлөө буурах боломжтой. Тиймээс "Covid-19" болон улирлын томуугийн вакциныг тогтмол шинэчилж байдаг. Судалгааг удирдсан профессор Жонатан Хинигийн хэлснээр, эрдэмтэд ихэвчлэн вирус өөрчлөгдсөний дараа арга хэмжээ авч байдаг. Харин түүний баг вирусийн ирээдүйн хувилбаруудыг урьдчилан тооцож, тэдгээрээс хамгаалах вакцин бүтээх замаар “түрүүлж алхах”-ыг зорьж байна.
Ихэнх вакциныг тухайн үед тархаж байгаа вирусээс дээж авч бүтээдэг. Харин Кембрижийн их сургуулийн эрдэмтэд олон төрлийн коронавирусийн генетикийн мэдээллийг цуглуулж, тэдгээрийг "AI"-аар шинжилжээ. Дараа нь "AI" нь тухайн вирусийн мэдээлэлд тулгуурлан, нийтлэг шинж чанаруудыг нь ашиглан "супер антиген" хэмээх шинэ бүрэлдэхүүн хэсгийг зохион бүтээсэн байна. Энэ нь хүний дархлааны системийг зөвхөн нэг вирус биш, харин бүхэл бүтэн вирусийн бүлгийг таньж хамгаалах чадварт сургах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, амьтнаас хүнд шинээр дамжих коронавирус гарсан ч хамгаалах боломжтой байж магадгүй.
Профессор Жонатан Хинигийн хэлснээр, эхний туршилтад 39 хүн оролцсон бөгөөд супер антигентэй вакцин аюулгүй эсэхийг шалгах байв. Одоо 200 орчим хүнийг хамарсан дараагийн шатны судалгаа явагдаж байна. Мөн вакцины дархлаа өдөөх нөлөө нь хязгаарлагдмал байгаа ч эрдэмтэд энэ технологийг маш ирээдүйтэй гэж үзэж байна. Судлаачид үүнээс гадна жил бүр шинэчлэх шаардлагагүй бүх нийтийн томуугийн вакцин, "H5N1" шувууны томуугийн вакцин болон эбола зэрэг цусархаг халууралтын вирусүүдийн эсрэг вакцин дээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01