"АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД"-ЫН ТАЙЗАНД ХЯТАД РОБОТУУД ГАЙХШРУУЛАВ

Admin
1 цагийн өмнө

"Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчид болон үзэгчдийг 26 настай хятад эрийн үзүүлбэр гайхашрууллаа. "Flying Bug" буюу "Нисч буй шавьж" нэртэй үзүүлбэрийг Ү Юфэй гэх залуу "Unitree" компанийн найман ширхэг хүн дүрст роботтой хамтран үзүүлжээ.Ү Юфэй Хятадын Сычуань мужаас ирсэн байна. Түүнээс ялах зорилготой ирсэн үү гэж асуухад өөртөө итгэлтэйгээр "Мэдээж. Энд ирсэн хүн бүр л ялалтын төлөө ирсэн байх" гэжээ.
Ү Юфэй роботуудтай маш чадварлагаар нэгэн цул болж бүжиглэхийг харсан шүүгчид роботуудын хөдөлгөөнийг хэн, яаж хянаад байгааг гайхширч байв. Харин шүүгчид дундаас нэг нь "Хараач, тэр залуу роботуудыг гараараа удирдаж байна" гэжээ. Роботууд хэтэрхий жигд хөдөлж байсан тул "Хэн нэг нь хөдөлгөөн зөрсөн гэвэл тэр нь Ү Юфэй л байлаа" гэж нэгэн шүүгч наргисан байна.Ү Юфэйгийн роботтой үзүүлбэр шүүгчдээс дөрвөн "Тийм" авснаар дараагийн шат руу орох эрхээ авч байна. Үзэгчид ч бас тэдний үзүүлбэрийг бишрэн, сэтгэгдлээ илэрхийлцгээж байна. Нэгэн "YouTube" хэрэглэгч "Яаж ийм зүйл болдог байна аа. Энэ залуу алтан баззер л авах байсан юм" гэсэн бол өөр нэг нь "Үүнийг бүтээсэн инженерийн суут ухаан үнэхээр гайхалтай" гэжээ. Мөн "Х" платформд "Америкчууд шинийг санаачилдаг. Хятадууд дуурайдаг", "Хятадын тэрбумтнууд зав зайгаараа ийм зүйл хийдэг юм биз дээ. Роботуудтай хөл нийлж бүжиглээд л" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД"-ЫН ТАЙЗАНД ХЯТАД РОБОТУУД ГАЙХШРУУЛАВ 1 цагийн өмнө
AI-ИЙН ЗОХИОН БҮТЭЭСЭН “СУПЕР ВАКЦИН"-ЫГ ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ 1 цагийн өмнө
Г.БОЛОР-ЭРДЭНЭ, У.СҮРЭНЖАВ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2 цагийн өмнө
СИНЬХУА: БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛНА 2 цагийн өмнө
АТГ | НЭР БҮХИЙ 6 АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХОРИГЛОЛОО 2 цагийн өмнө
ПУТИН: ОХУ АЛТ ОЛБОРЛОЛТООР ХЯТАДЫГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ 3 цагийн өмнө
БРОНКСЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ТАХЬ УНАГАЛЖЭЭ 3 цагийн өмнө
ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙГААР МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
2028 ОНЫ ОЛИМПЫН ЭРХИЙН ОНОО ОЛГОХ ЖҮДО БӨХИЙН УЛААНБААТАРЫН “ИХ ДУУЛГ… 3 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНЫ ЦЭРГИЙН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧААР МОНГОЛ ХОШ… 4 цагийн өмнө
СКҮҮТЕР, МОПЕД, СУРОНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ТҮР ХОРИГЛОЛОО 4 цагийн өмнө
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ЦЕГ-Т АЖИЛЛАЛАА Өчигдөр
ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОНОО ОЛГОХ “УЛААНБААТАР ОПЕН-2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
АВТОБУСНЫ "БИЕТ" КАРТЫГ ХУДАЛДААЛАХАА БОЛЬЖ, ЗОРЧИГЧИД UB CARD АППЛИКЕ… Өчигдөр
ЭНЭ ОНД ДАРААХ 10 АЙМГААС ЗАГАС БАРИХЫГ ЗӨВШӨӨРНӨ Өчигдөр
ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЕД АГААРЫН ХӨЛӨГ АШИГЛАХ ТУСГАЙЛСАН ЖУР… Өчигдөр
82.6 МЯНГАН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН АВАХ ХЭРЭГЦЭЭ БИЙ БОЛНО Өчигдөр
АСТАНА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” МЕДИА АРТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО Өчигдөр