ЭНЭ ОНД ДАРААХ 10 АЙМГААС ЗАГАС БАРИХЫГ ЗӨВШӨӨРНӨ

Admin
3 цагийн өмнө

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөнө үү. 2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.
Загас агнах, барихдаа дараах зохицуулалтыг мөрдөнө үү. 
Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх;
Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх;
Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх;
Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх;
Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх;
Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх;
Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх;
Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэх. Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30