ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ ЭХЛЭЖ ЭЗЭН БАГАНХНЫ ХОЖЛОО АВЛАА


Анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван оронд болж буй 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр Мексикийн Мехико хотноо боллоо.
Нээлтийн ёслолын ажиллагаа хөгжим, соёл, хөлбөмбөг нэгтгэж байгаа бөгөөд ингэснээр үндэстэн бүрийн онцлог хийгээд хөлбөмбөгийн спортын авчирч буй эв нэгдлийг илэрхийлж байна. Энэ бол дэлхийн хэмжээний баяр хөөрийг эхлүүлэх хүчтэй арга юм гэж FIFA -ийн ерөнхийлөгч Жанни Инфантино ярьжээ.Финалын тоглолт долоодугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси мужийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож буй энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолт 16 хотод явагдана. Шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотоос холгүй орших АНУ-ын Нью-Жерси муж улсын "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны шигшээ баг оролцож байна.  Эцсийн шатанд оролцох багуудын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлснээр Узбекистан, Йордан, Кабо-Верде, Кюрасао гэсэн дөрвөн орны шигшээ баг анх удаа өрсөлдөх боломжтой болсон юм.  ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг гурав дахь удаагаа дараалан урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй.
 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа тэмцээнээс хассан тул Орос, Беларусь улсуудын шигшээ багууд урьдчилсан шалгаруулалтад оролцоогүй юм.


 Мехико хотод болсон эхний тоглолт 87.5 мянган үзэгчийн багтаамжтай, Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Канадын шигшээ баг баасан гарагт Торонтод Босни ба Херцеговинагийн багтай, харин АНУ-ын шигшээ бямба гарагт Лос-Анжелест Парагвайн багтай тоглоно.
Нээлтийн ёслолын дараахан орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Мехико хотын "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) шигшээ багуудын эхний тоглолт болсноор тэмцээн албан ёсоор эхлэв. Нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг 2:0 харьцаагаар хожлоо. 


Тэмцээнийг зохион байгуулагчид тасалбарын үнэ, мөн дагалдах үйлчилгээний (байр, тээвэр зэрэг) зардлыг хэт өндөр тогтоосон гэх шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн Мехико хотод өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас нээлтийн ажиллагаа тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байв.  Мягмар гарагт олон мянган хүн цэнгэлдэх хүрээлэн рүү очих гол өргөн чөлөөг хаан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан боловч цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч чадаагүй байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум уг жагсаалыг өдөөн хатгалга хэмээн буруушаагаад, нээлтийн тоглолт ямар ч тохиолдолд товлосон хугацаандаа болно гэж мэдэгджээ.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО 19 ХУВИАР ӨСӨВ: ГОВЬ, ХӨВСГӨЛ, АЛТАЙН БҮСИ… 17 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛАМЖЛАЛТ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУ… 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН … 17 цагийн өмнө
ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ИХДЭЭ ГУРВАН ЦАГ УНТДАГ БОЛСНОО ХУВААЛЦСАН НЬ ШҮҮМЖ… 2026/07/24
THE MONGOLZ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АНХНЫ ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ХИЙНЭ 2026/07/24
ДЭЛХИЙН 32 ОРНЫ ШИЛДЭГ СУРАГЧИД ОРОЛЦДОГ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМП… 2026/07/24
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР АНХ УДАА ОРО… 2026/07/24
ОЙРЫН ХОНОГУУДАД УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО 2026/07/24
1-Р ХАВЬТЛЫН 12 ИРГЭНИЙ PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЛАА 2026/07/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ОРОЛЦ… 2026/07/24
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН… 2026/07/24
БАРУУН БОЛОН ЗҮҮНСАЛААНЫ 800 ӨРХИЙГ ЦАХИЛГААН ХАЛААГУУРТ ШИЛЖҮҮЛНЭ 2026/07/23
НИЙСЛЭЛ ХОТОД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 7 АВТОБУС ШӨНИЙН ЦАГААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛД… 2026/07/23
“БАЯН-ӨЛГИЙН НААДАМД УЛСЫН ЦОЛТОЙ БОЛОН БУСАД АЙМГИЙН БӨХЧҮҮДИЙГ БАРИЛ… 2026/07/23
УКРАИНЫ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧИЙГ БАРИВЧЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ 2026/07/23
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 120 МЯНГАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ… 2026/07/23
ШУВУУН ФАБРИКИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ САР ГАРУЙ ХУГАЦААНД ХААНА 2026/07/23
АОНИШИКИ АРАВ ДАХЬ ДАВААГАА АВЧ, ОЗЭКИ ЦОЛНЫ БОЛЗЛОО ХАНГАВ 2026/07/23
ШҮҮХЭЭС Т.ДАВААДАЛАЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛ… 2026/07/23
АНУ ЭПШТЕЙНИЙГ ГАДНЫН АГЕНТ БАЙСАН ЭСЭХИЙГ МӨРДӨН ШАЛГАНА 2026/07/23