ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО


 Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар угтаж, хотын төв талбайд Төрийн хүндэт харуул жагслаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлэв.

Тэрбээр, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил хөдөлмөрийн талбар болсон Эрдэнэт хот өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжсөөр байгааг тэмдэглэлээ.

1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа
шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөцийг илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.

Энэхүү ордыг түшиглэн 1974 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдаж, улмаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгон зохион байгуулсан юм. Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт  бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна.

Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтчүүд хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглэлээ.

Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлийн шинэ боломжийг нээх ирээдүйн үнэт баталгаа болсныг онцоллоо.

Мөн Үйлдвэрлэл, инновацын төв болох “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр” барих мега төслийг хуульчлан баталснаар Эрдэнэт хот зөвхөн түүхий эд олборлогч биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний металлургийн төв болон хөгжих эхлэл тавигдсаныг дурдав.

Монголын ард түмний тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хагас зууны түүхийг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан Эрдэнэт хотын нийт айл өрх аз жаргалаар бялхаж, хүн бүр эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын манлайлагчид төрийн дээд цол, одон, медаль хүртээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 18 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30