АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН X ХУРАЛ БОЛЛОО


Улаанбаатар хотноо Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал “Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. 

Энэ удаагийн хурал нь хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, цагдаагийн сургалтын чанар, чадамжид суурилсан үнэлгээ, дижитал технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр туршлага солилцох зэрэг чухал ач холбогдолтой болж байна.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд кибер халдлага, цахим залилан, шинэ технологид суурилан улам нарийн шинжтэй болж байна. Ийм нөхцөлд цагдаагийн алба хаагчдыг зөвхөн мэдлэгтэй төдийгүй ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах, шинэ нөхцөлд зөв шийдвэр гаргах өндөр ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэж, төлөвшүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ удаагийн хурлаар цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт, чадамжид суурилсан үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаа, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа, дижитал технологийн хэрэглээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал сэдэв, хамгийн оновчтой гарц гаргалгаатай яриа хэлэлцүүлэг боллоо. 

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаас дэвшүүлсэн санал, санаачилга, гаргасан шийдэл бүхэн Азийн улс орнуудын цагдаагийн боловсролын хөгжил, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 18 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30