Баян-Өлгий аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын цолтой болон бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тус аймгийн Засаг даргын Тамгын газраас уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдлээ.