ТРИАТЛОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцон, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүслээ. ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нээлтэд хэлсэн үгэндээ: Монголын триатлоны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, насны ангилал, төрөл тус бүрээр тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдан, оролцогчдын хүрээ өргөжиж, тамирчдын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар тасралтгүй дээшилж байгааг онцлов.

Тэрбээр тус тэмцээн нь улсын аварга тамирчдыг тодруулахаас гадна олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, үндэсний шигшээ багийн нөөц, залгамж халааг бэлтгэх, “Лос Анжелес-2028” олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Триатлон нь усанд сэлэлт, дугуйн спорт, гүйлт гэсэн гурван төрлийг хослуулсан, тамирчнаас тэсвэр хатуужил, сахилга бат, хурд хүч, сэтгэлзүйн бэлтгэл болон уралдааны зөв тактик шаарддаг олимпын спортын төрөл юм. Тус спорт нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хүүхэд, залуучуудыг спортоор дамжуулан төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж буй Монголын триатлоны холбоо, шүүгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАЙМДУГААР САРЫН ГУРВАН, ДӨРВӨНИЙ БЭЭЖИН, СӨҮЛ, ТОКИО ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ… 54 минутын өмнө
УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР, Б.ДЭМБЭРЭЛ НАР ХАН ТЭНГЭР ОРГИЛД ГАРЛАА 1 цагийн өмнө
ПУТИН: ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ УКРАИН БАРУУН ХЭСГЭЭ АЛДАНА 1 цагийн өмнө
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ “ВИЗИЙН БОНД” ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨ ҮРГЭЛЖЛҮҮ… 1 цагийн өмнө
ТРИАТЛОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЖЭЭ 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ШАТАХУУНЫ АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН Ш… 2 цагийн өмнө
ҮЕРИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨН ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ БҮСЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛ… 2026/07/31
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 15 ЧИГЛЭЛД ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ 2026/07/31
ОХУ-ААС ГАЗРЫН ТОС АВДАГ ОРНУУДАД 100 ХУВИЙН ГААЛИЙН ТАТВАР НОГДУУЛНА … 2026/07/31
ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТЫН ТҮР ХОРИГОО 2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31 ХҮРТЭЛ… 2026/07/31
ХӨВСГӨЛ НУУР ОРЧМООС 301 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ 2026/07/31
НӨАТ-ЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ 2026/07/31
40 БАЙРШИЛД ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/31
БОЛДБААТАРЫН АРИУНЗУЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТҮҮХЭНД 17 ХҮРТЭЛ… 2026/07/31
Б.ПҮРЭВДАГВА: ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ЗОГСООЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ 2026/07/31
BTS БҮТЭЭЛҮҮДЭЭ ГРЭММИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЛАА 2026/07/30
ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБ… 2026/07/30