НАЙМДУГААР САРЫН ГУРВАН, ДӨРВӨНИЙ БЭЭЖИН, СӨҮЛ, ТОКИО ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдсан талаар МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ.  Уг нислэгт цуцлагдсаны улмаас 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлтүүд орж байгаа аж. Тодруулбал, “Манай Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн дутагдал гарсантай холбогдуулан 2026 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Тус нислэгт зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжин нислэгийн зохицуулалтыг хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлтүүд орж байгаа тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Одоогоор Мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал их байгаа тул дуудлага хүлээгдэж болзошгүйг хүндэтгэн ойлгоно уу. Шилжүүлэн захиалсан нислэгийн мэдээллийг тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар болон и-мэйл хаягаар хүргүүлж байна. Зорчигчдын тав тух, нислэгийн өөрчлөлттэй холбоотой гарч буй хүндрэлд хүлцэл өчье.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хүлээцтэй хандаж, дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 18 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 18 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30