ҮЕРИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨН ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ БҮСЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ


2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орсон аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Өлийн амны Ногоон толгойн 3, 35 дугаар гарам өртөөний орчимд уулын жалга, усны урсац эрчимжиж, үер буусны улмаас ойр орчмын айл өрхийн гэр, байшин, хашаа үерт автсан тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, дүүргийн менежер Д.Баярсайхан нарын удирдлага дор дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, мөн нийслэлийн Аврах ангийн нийт 53 алба хаагч 7 автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллалаа.

Аврах ажиллагааны хүрээнд үерийн усанд боогдон бие даан гарах боломжгүй болсон 8 хүүхэд, 7 том хүн буюу нийт 15 иргэнийг аврах завиар аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллав. Мөн 16:10 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, тавдугаар хэсэг "Сонгино" амралт сувиллын ойр орчимд үерийн эрсдэлд өртсөн 28 айл өрхийн нийт 101 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүний 37 нь хүүхэд, 64 нь том хүн байна. Мөн “Монголика” амралтын газар, “Энхсаран” сувиллаас иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Ажиллаж буй бүрэлдэхүүн:

  • НОБГ-ын хоёр алба хаагч нэг автомашинтай,
  • Нийслэлийн аврах ангийн 11 алба хаагч хоёр автомашинтай,
  • ХУД-ийн онцгой байдлын хэлтсийн нэг алба хаагч нэг автомашинтай,
  • ГТУА 14 дүгээр ангийн долоон алба хаагч хоёр автомашинтай,
  • ГТУА 65 дугаар ангиас зургаан алба хаагч нэг автомашинтай,
  • ГТУА 30 дугаар ангиас таван алба хаагч, нэг автомашинтай үерийн эрсдэлд орсон иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Дээрх аврах, хариу арга хэмжээний ажлын дараа Үер, усны үед ажиллах Шуурхай ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр шуурхай хурал зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 07:00 цагт дүүргийн менежер Д.Баярсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж нар холбогдох байгууллага, албадын хүч хэрэгслийг шуурхай татан оролцуулж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллав.

Үерийн улмаас үүссэн лаг, шаврыг цэвэрлэх, тогтсон усыг соруулах, хамгаалалтын далан болон ус зайлуулах суваг, шуудуу татах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, эвдэрсэн автозам, нүхэн гарцыг сэргээн засварлах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажилд Онцгой байдлын хэлтэс болон холбогдох гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагууд хүч хэрэгсэл, автомашин, техник тоног төхөөрөмжөө дайчлан оролцож ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29