Азербайжаны Баку хотод болж байгаа U17 (17хүртлэх насны) чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Болдбаатарын АРИУНЗУЛ алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Б. Ариунзул нь Украин, Узбекистан, Беларусийн бөхчүүдийг дараалан ялж филанд Казахстаны бөхийг 4:0-ээр ялж алтан медалийн эзэн боллоо.