БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД ЗОРИУЛАН 1000 IPAD НИЙЛҮҮЛНЭ


Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-очир Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд асан Шимизү Такенориг хүлээн авч уулзлаа.  Элчин сайд асан Шимизү Такенори Япон Улсын Чиба технологийн их сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Чиба технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Осамү Сэтокүматай хамтран "iPad хандивын төсөл"-ийг санаачлан, Монгол Улсын боловсролын тэгш бус байдлыг бууруулахад анхаарч, өөрийн хувь нэмрийг оруулан ажилладдаг. Боловсррлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Япон Улсын Чиба технологийн их сургуулиас хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт баримталж бодлого, үйл ажиллагаатай уялдаж, цахим шилжилтийн бодлогыг анхан шатнаас нь дэмжиж байгаад талархал илэрхийллээ. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан ерөнхий боловсролын сургуулиуд болон Архангай, Увс, Төв зэрэг аймгуудад дээрх төслийг хэрэгжүүлж, нийт 1,350 гаруй iPad-ийг хэрэгцээтэй сургууль, багш, суралцагчдад хүлээлгэн өгч байсан юм. Элчин сайд асан Шимизү Такенори болон Чиба технологийн их сургуулийн Захиргааны газрын захирал Фүкүэ Сатоши нар 2026-2027 оны хичээлийн жилд дахин 1,000 iPad ийг ойрын хугацаанд нийлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 18 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30