ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОЛИМПИАДЫН ХҮРЭЭНД ГАРСАН ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХӨӨР БОЛОВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр /2026.07.29/  хүлээн авч уулзаж, баяр хүргэв.Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг  Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэв. Тус олимпиадад 150 гаруй сурагчид сайн дурын ажилтнаар ажилласан бөгөөд эдгээр сурагчдыг “COP17” бага хуралд мөн сайн дурын ажилтнаар ажиллахыг урилаа.MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан хэлэхдээ, Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч буйд баяртай буйгаа илэрхийллээ. Мөн орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсныг тодотгов. MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадын үеэр монгол ахуй соёлоо таниулан сурталчилж, зочдын нислэгээс эхлээд зочлох үйлчилгээ зэрэг зардлын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдсэн гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ч.РЕНЧИНДОРЖИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 21 минутын өмнө
БНХАУ-ЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ХҮЛЭЭН АВАЛТ… 23 минутын өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛСЫН БААЗУУДАД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН УРЬДЧИЛСАН … 30 минутын өмнө
Б.ПҮРЭВДАГВА: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛД 573 ТӨСӨЛ, АРГА … 41 минутын өмнө
“АНХААРАЛ ХАРИУЦЛАГА, ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН“ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 44 минутын өмнө
Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ 47 минутын өмнө
" ШАТАХУУН ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЛЭГЧ " УЛС БОЛЖ БАЙЖ СЭТГЭЛ АМАР СУУХ БАЙХ 52 минутын өмнө
МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА 1 цагийн өмнө
“ХАР ЖАГСААЛТ”-ЫГ ЦЭГЦЛЭХ ХУГАЦААТАЙ ҮҮРГИЙГ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГАД Ө… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОЛИМПИАДЫН ХҮРЭЭНД ГАРСАН ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХ… 1 цагийн өмнө
Б.ЭНХ-ОРГИЛ: АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 23 цагийн өмнө
SINGLE’S INFERNO ШОУНЫ ОРОЛЦОГЧ LEE GWANHEE, YU SIEUN НАР ҮЕРХЭЖ БАЙГА… Өчигдөр
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ДУУСЛАА Өчигдөр
БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД ЗОРИУЛАН 1000 IPAD НИЙЛҮҮЛНЭ Өчигдөр
ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БУЙ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ Ц… Өчигдөр
“СМАРТ СЭЛБЭ СИТИ”-Г ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРГЭХ ХҮРЭЭНД МКВ-ИЙН ҮНИЙГ БУУЛ… Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН БАМБАРУУШ, ХАЛИУН БУГЫГ АГНАН, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ СА… Өчигдөр
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТ… Өчигдөр
ЯПОНД 7.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, 3 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТАРЧ 22Ш ШАТАХУУНЫ АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр