БНХАУ-ЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ХҮЛЭЭН АВАЛТ БОЛЛОО


БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан хүлээн авалт өчигдөр (2026.07.29) болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли болон Цэргийн атташе, ахлах хурандаа Жан Шюйлян нар үг хэллээ.

Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсан цагаасаа эхлэн улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцлов. Мөн Ши Жиньпиний армийг хүчирхэгжүүлэх үзэл санааны хүрээнд армийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, дэлхийн жишигт нийцсэн зэвсэгт хүчнийг байгуулах зорилтыг хэрэгжүүлж буйг тэмдэглэлээ.

Тэрбээр Хятад, Монголын харилцаа тогтвортой хөгжиж байгааг дурдан, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцооны дагуу хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцолсон юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 12.18 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс бараг 50 хувиар өссөн бөгөөд жилийн эцэст 20 тэрбум ам.долларын худалдааны зорилтод хүрэх төлөвтэй байгааг мэдээлэв.

Түүнчлэн дэд бүтэц, боомтын холболт, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эрчимжиж буйг онцоллоо.

Мөн олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед Хятад улс дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншил, засаглалын чиглэлээр дэвшүүлсэн дөрвөн санаачилгаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хиймэл оюун ухааны шударга, хүртээмжтэй засаглалыг хамтран хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Харин Цэргийн атташе, ахлах хурандаа Жан Шюйлян хэлсэн үгэндээ Ардын Чөлөөлөх Армийн 99 жилийн хөгжлийн замнал, батлан хамгаалах салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, Хятадын арми дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад тууштай хувь нэмэр оруулсаар байх болно гэв.

Тэрбээр сүүлийн жилүүдэд Хятад, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж буйг онцолж, энэ оны эхний хагаст "Талын түнш–2026" хуурай замын цэргийн хамтарсан сургуулилтыг БНХАУ-д амжилттай зохион байгуулсан талаар онцоллоо.

Мөн хил орчмын хамтарсан эргүүл шалгалтыг хэрэгжүүлж, Монголын Зэвсэгт хүчинд 41 ширхэг тусламжийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн талаар дурдав.

Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлж, хоёр улсын арми хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 9 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 12 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 12 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 15 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 15 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 15 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01