Netflix-ийн алдартай болзооны шоу болох Single's Inferno гуравдугаар улирлын оролцогч, сагсан бөмбөгийн тамирчин Lee Gwanhee болон загвар өмсөгч Yu Sieun нар үерхэж байгаагаа албан ёсоор нийтэд мэдээллээ.
Тэд 2025 оны 12-р сараас эхлэн болзож эхэлжээ. Шоуны төгсгөлд тэд бие биеэ сонгоогүй боловч шоу дууссаны дараа харилцаагаа үргэлжлүүлэн найз нөхдийн холбоотой байсан юм. Tэд 2024 оны KBL Бүх оддын тоглолт зэрэг арга хэмжээнд хамтдаа оролцож байсан бөгөөд улмаар тэдний харилцаа гүнзгийрэн хосууд болсон байна.
Тэд Инстаграмаараа дамжуулан:
"Бид та бүхний үзүүлсэн халуун дулаан анхаарал, дэмжлэг дунд бие биеэ чимээгүйхэн илүү сайн мэдэж авах цаг хугацааг өнгөрүүлсэн. Одоо та бүхэнд өөрсдийн чин сэтгэлээ шууд хүргэх цаг нь болсон гэж бодлоо. Цаашид ч бие биеэ хайрлан, дэмжиж хөөрхөн харилцаагаа нандигнах болно. Биднийг үргэлжлүүлэн халуун дулаанаар дэмжээрэй" хэмээн бичжээ.