МОНГОЛЫН ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИАС АЛТАН ЦОМ ГАРДЛАА

Admin
1 цагийн өмнө

Казахстаны Алматы хот дахь Улсын циркийн ордонд IV удаагийн олон улсын “Almaty Circus Festival” болж, дэлхийн 20 орны шилдэг циркчдийг нэгэн тайзнаа цуглууллаа. Тэмцээний хөтөлбөр таван өдрийн турш үргэлжилсэн юм.
Фестивальд өнөө жил Вьетнам, Хятад, Герман, Франц, Итали, Швейцарь, Унгар, Турк, Монгол, Узбекистан, Тажикстан, Беларусь, Орос, Казахстан, Украин, Армен, Этиоп, Туркменистан, Бүгд Найрамдах Саха (Якут)-ын уран бүтээлчид оролцлоо.Оролцогчид агаарын гимнастик, акробатик, тэнцвэрийн үзүүлбэр, жонглёр, алиалагчийн урлаг, амьтан сургах үзүүлбэр зэрэг төрөлд өрсөлдөж, гран-при, мөн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хүч үзсэн бөгөөд үзүүлбэрүүдийг “Cirque du Soleil”-ийн мэргэжилтнүүд оролцсон олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлжээ.Манай улсаас “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолтонд оролцсон жүжигчид эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд олон улсын тус фестивалиас алтан цом гардлаа.Энэ жилийн фестивальд олон улсын циркийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд шүүгчдийн зөвлөлийн дарга, Казахстаны Улсын циркийн захирал Максат Жайыков хэлэхдээ “Энэ жил фестивалийг зорих хүсэлт маш олон ирсэн. 250 гаруй оролцогчоос зөвхөн шилдгүүдийг сонгон шалгаруулсан. Тиймээс өнөөдөр манеж дээр гарч буй уран бүтээлч бүр өөрөө аль хэдийн ялагч юм. Манай фестиваль бол зөвхөн тэмцээн биш, харин шинэ боломжийн үүд хаалга. Олон улсын шүүгчид оролцогчдын ур чадварыг үнэлж, шилдэг уран бүтээлчдийг шинэ фестиваль, аялан тоглолтод урьж, олон улсын гэрээ байгуулах боломж олгодог. Энэ бол дэлхийн циркийн салбарт нэвтрэх жинхэнэ бүтээлч зах зээл юм” гэжээ.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС … 1 цагийн өмнө
“ЦЭНГЭГ ТУУЛ-ЦЭВЭР ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД 6.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ 1 цагийн өмнө
“ИРГЭН ТӨВТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Т ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ДОНАЛД ТРАМП, ВОЛОДИМИР ЗЕЛЕНСЬКИЙ НАР УУЛЗАНА 1 цагийн өмнө
МОНГОЛЫН ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИАС АЛТАН ЦОМ ГАРДЛАА 1 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 2026.08.10-23 НИЙ ӨДРҮҮДЭД E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЯВ… 1 цагийн өмнө
МОНГОЛЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО 19 ХУВИАР ӨСӨВ: ГОВЬ, ХӨВСГӨЛ, АЛТАЙН БҮСИ… 20 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛАМЖЛАЛТ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУ… 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН … 20 цагийн өмнө
ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ИХДЭЭ ГУРВАН ЦАГ УНТДАГ БОЛСНОО ХУВААЛЦСАН НЬ ШҮҮМЖ… 2026/07/24
THE MONGOLZ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АНХНЫ ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ХИЙНЭ 2026/07/24
ДЭЛХИЙН 32 ОРНЫ ШИЛДЭГ СУРАГЧИД ОРОЛЦДОГ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМП… 2026/07/24
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР АНХ УДАА ОРО… 2026/07/24
ОЙРЫН ХОНОГУУДАД УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО 2026/07/24
1-Р ХАВЬТЛЫН 12 ИРГЭНИЙ PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЛАА 2026/07/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ОРОЛЦ… 2026/07/24
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН… 2026/07/24
БАРУУН БОЛОН ЗҮҮНСАЛААНЫ 800 ӨРХИЙГ ЦАХИЛГААН ХАЛААГУУРТ ШИЛЖҮҮЛНЭ 2026/07/23
НИЙСЛЭЛ ХОТОД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 7 АВТОБУС ШӨНИЙН ЦАГААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛД… 2026/07/23
“БАЯН-ӨЛГИЙН НААДАМД УЛСЫН ЦОЛТОЙ БОЛОН БУСАД АЙМГИЙН БӨХЧҮҮДИЙГ БАРИЛ… 2026/07/23