ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ


 Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл энэ сард эхэлнэ. Тодруулбал, "Солонго" 1, 2 төслийн орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгоно.

Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээслэж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ.

ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

-Төрийн албан хаагч

- Хувиараа бизнес эрхлэгчид

-Залуу гэр бүлүүд

- Ахмад настан

-4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл

-Өрх толгойлсон иргэн

-Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

ДАН системээр бүртгэлээ илгээнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын:

• Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг

• Түрээсийн гэрээ

• Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/

• Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар

• Өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа

ТҮРЭЭСИЙН ҮНИЙН ТУХАЙД?

Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцож, мөн холбогдох зохих журмуудыг тусгаж шинэчилсэн. Тус журмуудын хүрээнд түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулсан.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ИРГЭНД ТАВИГДАХ ХАРИУЦЛАГА

Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, төлбөрийг төлүүлнэ.

ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА ЮУ ВЭ?

-Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадалтай, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх

- Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх

-Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх.

- Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно.

- Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх.

➤ Түрээсийн төлбөр

➤ Орон сууцны өмчлөх төлбөр

- Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх

-Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх

- Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан байх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 18 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 18 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30