Б.ПҮРЭВДАГВА: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛД 573 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.  Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 57 хувьтай байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ зун нийт 111 км шинэ зам барьж, 31 км замын засвар, арчлалтыг хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө газар шорооны ажлыг дуусгахыг холбогдох байгууллагуудад даалгасан. Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн том хэсэг агаар орчны бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэгт чиглэж байдаг. Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ жил 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлингээр хийсэн сайжруулсан түлшийг бэлдэж байна. Улаанбаатар хотод дулаан хангамж, эрчим хүчний нөхцөл байдал тулгамддаг. Энэ өвөл хязгаарлалт хийхгүйн тулд Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байна.   Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй учир боловсролын салбарт бэлтгэл ажлаа хангаж байна. Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг дуусгана. Есдүгээр сарын нэгэн болчхоод байхад будгийн үнэр гараагүй байх зэргээр сурагчдын эрүүл мэндэд хортой нөхцөл үүсэх гээд байдаг. Тийм учраас засварын ажлыг эрт дуусгаж, бэлтгэл ажлыг хангуулна. Энэ хичээлийн шинэ жилээр бид хотхоны бага сургуулийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Нягтаршил ихтэй боловч сургуульгүй хотхонуудад хотхоны бага сургуулиудыг байгуулснаар хүүхдээ зөөдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасах юм. Түүнчлэн сурагчид гэртэйгээ ойрхон сургуульд явснаар түгжрэлд олон цаг ядрахгүй, хичээлдээ илүү анхаарах боломжтой. Мөн сурагчдын автобусны тоог нэмж буй.  Харин эрүүл мэндийн салбарт нийт 23 засвар, шинэчлэлийн ажлыг хийж, зургаан барилга, байгууламж барьж байна. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, ЭХЭМҮТ ачааллаа дийлэхээ больдог. Тиймээс тус төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгож хөгжүүлнэ” гэлээ.  Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болох гэж байгаатай холбоотойгоор зочдын ачаалал нэмэгдэх тул наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт хийж тэгш, сондгойгоор зорчих талаар мэдээллээ. 

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Сэлбэ дэд төв"-д хэрэгжиж буй "Сэлбэ" орон сууцжуулах төслийн талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал дараах үүргийг өглөө.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ дэд төвийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилсан Улаанбаатар хотын чухал хэсэг болгохыг үүрэг болголоо. Ухаалаг хот нь дулаан, цахилгаан, хог хаягдлын тоолуур ухаалаг системд нэвтэрсэн, хотын үйлчилгээ, иргэдийн аюулгүй байдал нь дижитал төлөвлөлтөд шилжсэн орчин үеийн хот байх юм. Энэхүү төслийг “Сэлбэ ухаалаг хот” гэдэг нэртэйгээр цаашид хөгжүүлэх, үр дүн гаргах чиглэл өгөв. Энэ хүрээнд “сэндбокс” орчныг бүрдүүлнэ. Энэ нь технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн турших бүсийг Сэлбэ ухаалаг хотод бий болгоно гэсэн үг юм. Тус бүсэд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг урьж байна. Мөн Сэлбэ ухаалаг хотод эдийн засгийн тусгай бүс байгуулна. Ингэснээр татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес эрхлэхэд таатай орчин бий болно. Хүний хэрэгцээг нэг дор шийдсэн шийдэл бүхий ухаалаг хотын стандартыг ийнхүү гаргаж ирснээр гэр хорооллын бүсийг энэ загвараар хөгжүүлэх эхлэл болно” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ч.РЕНЧИНДОРЖИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 1 цагийн өмнө
БНХАУ-ЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ХҮЛЭЭН АВАЛТ… 1 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛСЫН БААЗУУДАД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН УРЬДЧИЛСАН … 1 цагийн өмнө
Б.ПҮРЭВДАГВА: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛД 573 ТӨСӨЛ, АРГА … 1 цагийн өмнө
“АНХААРАЛ ХАРИУЦЛАГА, ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН“ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ 1 цагийн өмнө
" ШАТАХУУН ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЛЭГЧ " УЛС БОЛЖ БАЙЖ СЭТГЭЛ АМАР СУУХ БАЙХ 2 цагийн өмнө
МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА 2 цагийн өмнө
“ХАР ЖАГСААЛТ”-ЫГ ЦЭГЦЛЭХ ХУГАЦААТАЙ ҮҮРГИЙГ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГАД Ө… 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОЛИМПИАДЫН ХҮРЭЭНД ГАРСАН ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХ… 2 цагийн өмнө
Б.ЭНХ-ОРГИЛ: АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА Өчигдөр
SINGLE’S INFERNO ШОУНЫ ОРОЛЦОГЧ LEE GWANHEE, YU SIEUN НАР ҮЕРХЭЖ БАЙГА… Өчигдөр
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ДУУСЛАА Өчигдөр
БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД ЗОРИУЛАН 1000 IPAD НИЙЛҮҮЛНЭ Өчигдөр
ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БУЙ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ Ц… Өчигдөр
“СМАРТ СЭЛБЭ СИТИ”-Г ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРГЭХ ХҮРЭЭНД МКВ-ИЙН ҮНИЙГ БУУЛ… Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН БАМБАРУУШ, ХАЛИУН БУГЫГ АГНАН, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ СА… Өчигдөр
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТ… Өчигдөр
ЯПОНД 7.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, 3 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТАРЧ 22Ш ШАТАХУУНЫ АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр