АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ “ВИЗИЙН БОНД” ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ


АНУ-ын Төрийн департамент Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар бизнесийн (B-1) эсвэл амралт, эсвэл эмчилгээний (B-2) зорилгоор аялахаар виз мэдүүлж буй 50 гаруй орны иргэдээс 15 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг шаардсан “визийн бонд” туршилтын хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэхээр болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны 2025 оны 8-р сард хэрэгжүүлж эхэлсэн “визийн бонд” туршилтын хөтөлбөр нь АНУ-д зорчиж буй гадаадын иргэдийг визийн хугацаагаа хэтрүүлэхгүй байх, АНУ-д байх хугацаандаа ямар нэг зөрчил гаргахгүй байх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой үр дүнтэй байсныг онцолжээ. Визийн бонд хөтөлбөр анх хэрэгжиж эхэлснээр АНУ-ын консулын ажилчид АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчлалын) ангиллын визийн шаардлага хангасан иргэдээс виз олгогдохоос өмнө 15 000  ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулахыг шаардаж байсан бол 8-р сарын 3-наас АНУ-ын виз хүсэгчид доод тал нь 10 000 ам.доллар, дээд тал нь 20 000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах ёстой болж байгаа аж. Визийн бонд хөтөлбөр дэлхийн 50 гаруй  орны иргэдэд үйлчлэх ба уг хөтөлбөр Монгол улсад 4-р сарын 2-ноос үйлчилж эхэлсэн билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 9 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 12 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 12 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 12 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 15 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 15 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 15 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01