БЗД-ийн 19 дүгээр хороонд байрлах “Грийн аппартмент” хотхоноос хажуу байрлуу шугам татаж оршин суугчдыг бухимдуулж байна


Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Грийн аппартмент” хотхоны хажуу талын байрлуу тус хотхоноос шугам татаж оршин суугчдыг бухимдуулж байна. Тодруулбал, тус хотхоны яг хажууд баригдаж буй “Тимур констакшн”-ы “Энх-Өргөө” хотхон руу оршин суугчдад урьдчилж мэдэгдэлгүй ус, дулааны шугам татаж, гурав хоног ус тасалж иргэдийг хохироож байгаа аж.  Оршин суугчдын хэлж буйгаар шугам татаж, хэрэглээний усыг хязгаарлаж байгаагаас гадна энд тэндгүй ухаж, хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэхээс гадна барилгын ханыг хүртэл цоолсон байна. 

Хаа сайгүй өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ороод буй энэ үед орон сууцны ханыг цоолж, нүх ухаж хажуу байр луу нь шугам татаж иргэдийг хохироож байгаа асуудалд ихээхэн бухимдаж байна.  Тус хотхонд 467 өрх байдаг бөгөөд энд амьдарч буй тэдгээр өрхийн амар тайван аж төрөх эрх ноцтой зөрчигдөж байна хэмээн тэд ийнхүү манай редакцид хандсан юм. 

Оршин суугчид орон сууцны конторлуугаа хандаж үзсэн боловч зүүн түгээх зөвшөөрсөн гэхээс өөр тайлбар өгөөгүй байна. 

467 өрх айл амар тайван амьдарч байхад нэг л өглөө орц гарцыг нь хааж, хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэж, хэрэглээний усыг нь тасалж, ханыг цоолж буй энэ үйл явалд холбогдох төрийн байгууллагууд анхаарал хандуулж, арга хэмжээг яаралтай авахгүй бол нийслэлийн хэдэн мянган иргэний эрх өвлийн ид хүйтэнд ноцтой зөрчигдөөд үлдэх нь байна. Түүнчлэн хажуу барилгаасаа шугам татахыг зөвшөөрсөн Зүүн түгээх сүлжээ компанийнхан ч үүнд тайлбар хийх хэрэгтэй болов уу.



5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06