Нархажид сүмийн оюутны тэтгэлэгтэй хөтөлбөрийн өдөрлөг Лхагва гарагт БЗД-т болно


Монголын бурхан шашны салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ талын бодлогыг хангахад Нархажид сүм үеийн үед тодорхой үүргийг гүйцэтгэсээр ирсэн. 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус сүм өнгөрсөн жилүүдэд хоёр удаа боловсон хүчин, хүний нөөцөө чадавхжуулах сургалт, хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байсан бол  энэ жил гуравдахь удаагийн элсэлтээ зарлаад байна. 

Нархажид сүмийн хамт олон хийгээд Зүүн хүрээ коллежийн багш, сурган хүмүүжүүлэгчид 10 дугаар сар 10-17-ны өдрүүдэд Нийслэлийн таван дүүрэгт суралцахыг хүссэн 18-25 насны эмэгтэйчүүдийг бүртгэх ажлаа явуулах аж. 

Сургалт их, дээд сургуулийн хичээлийн программын дагуу явагдах ба  1.6 жил суралцаад ажлын байр, дотуур байраар хангагдах бүрэн боломжтой. 

Мөн сургалтын төлбөр 100 хувь үнэ төлбөргүй, сар болгон цалин зэдтэй гээд хөтөлбөрийн онцлог, давуу тал олон бий. Мэргэжлийн багш, мэргэжилтнүүд хичээлийг заах ба суралцагчид Шашин судлал, Эх хэл судлал, Гүн ухаан, бясалгал, Энэтхэг санскрит, Төвөд, Англи хэлний орчуулагчаар мэргэжил эзэмшиж, цаашлаад хүссэн чиглэлээрээ мэргэших боломжтой гэдгийг сургалтыг зохион байгуулагчид онцолж байлаа. 

Сургалт, хөтөлбөрөө танилцуулах, оюутнуудаа элсүүлэх ажил өнөөдөр /2022.10.10/ СХД-ийн Иргэдийн хурлын танхимд зохион байгуулагдсан бол ирэх Лхагва гарагт БЗД-ийн Иргэний танхимд 11:00-14:00 ээлжит танилцуулгаа хийх нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06