ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД МОНГОЛ УЛСЫН ШАТАРЧИД ӨРСӨЛДӨНӨ

Admin
56 минутын өмнө

Узбекистан улсын Самарканд хотноо болох Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад манай улс нээлттэй болон эмэгтэй ангилалд үндэсний шигшээ багаа оролцуулахаар болжээ. Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг энэ удаагийн олимпиадад таван тоглогчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Олимпиад энэ сарын 15-27-ны өдөр болох хуваарьтай байна. Олон улсын шатрын холбооны мэдээлнээр энэ удаагийн олимпиадад нээлттэй ангилалд 208, эмэгтэй ангилалд 192 нийт 400 баг оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь тус тэмцээний дээд амжилтыг шинэчилж буй аж. Нээлттэй болон эмэгтэй ангиллаар явагдах тус тэмцээнд баг бүр үндсэн дөрвөн тоглогч, нэг нөөц тоглогчийн бүрэлдэхүүнтэй байна. Швейцар системээр нийт 11 өрөг тоглогч, багийн нийлбэр дүнгээр байр эзлэх аж.

Ташрамд сануулахад дэлхийн шатрын олимпиад нь хоёр жил тутам зохион байгуулагддаг. Дэлхийн шатрын аваргаас эхлээд өсөх ирээдүйтэй залуу шатарчид нэг багт харьяалагдан, улс орныхоо нэрийн өмнөөс оролцдог гэдгээрээ онцлогтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 41 минутын өмнө
ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД МОНГОЛ УЛСЫН ШАТАРЧИД ӨРСӨЛДӨНӨ 56 минутын өмнө
НИЙСЛЭЛ ХОТ БОЛОН АЙМГИЙН ТӨВҮҮДЭД АГААР ХЭМЖИХ СТАНЦ СУУРИЛУУЛЖЭЭ 1 цагийн өмнө
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ 2026/09/04
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… 2026/09/04
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… 2026/09/04
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ 2026/09/04
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА 2026/09/04
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2026/09/04
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… 2026/09/04
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО 2026/09/04
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/04
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ 2026/09/04
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 2026/09/04
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА 2026/09/04
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03