ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

Цахилгаан автомашины хэрэглээг дэмжихэд зөвхөн машин олшруулах нь хангалтгүй бөгөөд "Хаана, хэрхэн цэнэглэх вэ" гэх дэд бүтцийг давхар шийдэх ёстой. Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд эрчим хүчээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо. Тус өртөө 720 кВт-ын цэнэглэх хүчин чадалтай бөгөөд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг 15–45 минутын дотор түргэн цэнэглэх боломжтой. Монгол Улс шатахууныхаа ихэнхийг импортоор авдаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг тээврийн хэрэглээнд нэвтрүүлэх нь шатахууны болон эрчим хүчний хамаарлыг бууруулах нэг боломж юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 38 цэнэглэгч ажиллаж, 75 автомашиныг зэрэг цэнэглэх боломж бүрджээ. Цаашид 150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, цахилгаан автомашинаар хот хооронд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж байна. Нарны арвин нөөцтэй манай улс өөрсдийн үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчээр тээврийн хэрэгслээ цэнэглэдэг тогтолцоонд үе шаттай шилжих бүрэн боломжтой. Тасганы “Ногоон өртөө” бол энэ том зорилгын нэгэн чухал эхлэл болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО 1 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА 1 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ 1 цагийн өмнө
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 20 цагийн өмнө
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 20 цагийн өмнө
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 21 цагийн өмнө
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 21 цагийн өмнө
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 22 цагийн өмнө
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 23 цагийн өмнө
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 23 цагийн өмнө
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ХӨШӨӨНҮҮДИЙГ АЛБАДАН ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
“БҮҮ БАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
ОХУ-ТАЙ ХАМТРАН ДЦС-3, АСГАТЫН УУРХАЙН СУДАЛГАА ЗЭРЭГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮ… Өчигдөр
МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР: ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭМЭГДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ША… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ, В.ПУТИН НАР 9 АСУУДАЛД ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ Өчигдөр
НОРВЕГИЙН ШИНЭ ХААН ТАНГАРАГ ӨРГӨЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦААГ 30 ХОНОГ БОЛГО… Өчигдөр