У.ХҮРЭЛСҮХ, В.ПУТИН НАР 9 АСУУДАЛД ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ

Admin
47 минутын өмнө

БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар тохиролцжээ.
Тэдний уулзалтын үеэр дараах есөн асуудлыг онцолсон байна. Үүнд: 
1. Монгол Улс бага болон дунд оврын атомын цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр ОХУ-ын “Росатом” компанитай хамтран ажиллана.
2. “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоогийн 30 сая тонноос 50 сая тоннд хүргэхээр ажиллана.
3. ОХУ-Монгол-БНХАУ гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулах асуудлыг урагшлуулж, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
4. Олон улсын зах зээлд шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллана.
5. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.
6. ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллана.
7. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулахын зэрэгцээ хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
8. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
9. ОХУ, Монгол Улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулганд ОХУ-ын бүс нутгийн 400 гаруй зочин оролцож, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР: ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭМЭГДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ША… 39 минутын өмнө
У.ХҮРЭЛСҮХ, В.ПУТИН НАР 9 АСУУДАЛД ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ 47 минутын өмнө
НОРВЕГИЙН ШИНЭ ХААН ТАНГАРАГ ӨРГӨЖЭЭ 53 минутын өмнө
МОНГОЛ, ТАЙЛАНДЫН ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦААГ 30 ХОНОГ БОЛГО… 2 цагийн өмнө
БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУХ КОНСУЛААР Б.ЭРДЭНЭБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ 2 цагийн өмнө
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ БӨГӨӨД ШАТАХУУНЫ ХАНГАМЖ БАТАЛГААТА… 2 цагийн өмнө
НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ӨРГӨТГӨЛ ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО 3 цагийн өмнө
ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ ШИНЭЧЛЭХ АЖИЛД 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
“ХИЛ ОРЧМЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2026” ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ БОЛНО 4 цагийн өмнө
APPLE-ИЙН АНХНЫ НУГАЛДАГ IPHONE 2000 АМ.ДОЛЛАРООС ДЭЭШ ҮНЭТЭЙ БАЙЖ МАГ… 4 цагийн өмнө
“ШИНЭ ЯАРМАГ” ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН ДУТУУ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮ… 4 цагийн өмнө
УЛСЫН ЗААН Д.АНАР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ … 4 цагийн өмнө
БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН БЯМБА ГАРАГТ БОЛНО 23 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ 23 цагийн өмнө
ТӨРИЙН БАНК ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ДЭМЖ… 23 цагийн өмнө
"МЯНГАН МОРЬТОН" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ГЭЖ БАЙНА 23 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД Д… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО Өчигдөр
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ… Өчигдөр